Categories
мэдээ спорт

Дугуйн бөөн гараатай 182 км-т уралдлаа

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр дугуйн эрэгтэй ганцаарчилсан бөөний гарааны 182 км-т (13 тойрог) А.Алтансүх, Т.Төгөлдөр нар 24 орны 48 тамирчинтай хурд хүчээ сорин өрсөлдлөө. Энэ зайд БНСУ-ын Жанг Кунгу тэргүүлсэн бол Ираны Мазами Годарзи, Хонгконгийн Лиунг Чун Вин нар удаалжээ.

ОУХМ А.Алтансүх эхний найман тойрогт толгойн группыг тэргүүлж байсан боловч сүүлийн хоёр тойрогт шөрмөс нь татсаны улмаас 15 дугаар байрт орж тэмцээнээ дуусгалаа.

Гэрэл зургийг Э.МАГНАЙБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *