Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа. Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Уг төслийн хүрээнд нийслэлчүүдээ “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн сайханд чиглэсэн, үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа юм. Тэд саяхан дугуйчдыг “Хамгаалалтын малгайгаа тогтмол өмсөж хэвшихийг сануулсан” шторк гаргасан байна. Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс дугуйчин хүний аюулгүй байдал хамгаас чухал учир уг шторкийг Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Залуу дугуйчин клуб, ILab хамтран Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд бүтээжээ. Түүнчлэн нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийдэг телевизүүд уг шторкийг нийтэд түгээхээр болсон байна. Мотоцикль, унадаг дугуй, мопедтай жолооч нар хамгаалалтын малгай өмсч хөдөлгөөнд оролцох нь цөөн байдаг гэдгийг судалгаагаар тогтоогдсон учир мотоцикль, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдыг хамгаалалтын малгайгаа өмсч, дүрмэнд заасны дагуу хөдөлгөөнд оролцохыг уриалж байгаа аж.
One reply on “Дугуйчиддаа хамгаалалтын малгай тогтмол өмсөж хэвшихийг уриаллаа”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru