Categories
мэдээ нийгэм

Дугуй унадаг албан хаагчдаа урамшуулна

Өнгөрсөн 2018 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 6.9 км дугуйн зам болон явган хүний зам барьж, ашиглалтад оруулсан юм. Дугуйн замын ашиглалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл амьдрах зөв дадал хэвшлийг бий болгох үүднээс аймгийн ЗДТГ, ЭМГ, Биеийн тамир спортын газраас хамтран “Эко Өмнөговь” төслийн хүрээнд “Автомашинаас татгалзья-Ажилдаа дугуйгаар явъя” уриатай аяныг энэ сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд өрнүүлэхээр шийдвэрлэжээ.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага бүр гаднаа дугуйн зогсоолтой болох, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах зэрэг бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *