Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлж байна.
Дөрвийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй 64 бөх барилдаж байна.
Мөн аймгийн арслан цолоос бага цолтой хоёр бөх барилдаж буй.