Монгол Улсын Засгийн газрын 2018-2020 онд тавьсан нийт өрийн үлдэгдлийн 59 хувийг гадаад зээл эзэлж буй. Энэ хугацаан дахь гадаад зээлийн өрийн үлдэгдлийн 44 хувь буюу 5.2 их наяд төгрөгийг цар тахал эхэлсэн 2020 онд авсан байгаа юм.
Гэвч ийнхүү гаднаас авсан зээлийн зарцуулалт үр ашиг муутай байгааг Үндэсний аудитын газраас 2021 онд танилцуулсан “Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн ашиглалт, үр дүн” сэдэвт 2018-2020 оныг хамарсан тайлангаар гаргаж тавиад буй.
Дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл
- 2016 онд 790.9 тэрбум төгрөг байсан бол
- 2020 онд 77% өсөж, 1.4 их наяд болж өссөн байна.
Сангийн яам ийнхүү дотоодод гаднын зээлийг дамжуулан зээлдэхдээ барьцаа, батлан даалтын гэрээ байгуулаагүй, зарим зээл ямар нөхцөл, шалтгаанаар эргэн төлөхгүй байгааг тодруулаагүй орхисон байна. Мөн юунаас болж тухайн зээлдэгч төлөх найдваргүй болсон нь тодорхойгүй, эргэн төлөх чадваргүй төсөлд зээл олгосон, зээлдэгч тогтоосон хугацаа, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, насжилт өндөртэй зээлийг барагдуулах ажлыг цаг тухайд нь зохион байгуулаагүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт сул байгаагаас зээлийн үлдэгдэл өсөж, дээрх хэмжээнд хүрчээ.
Үүнийг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжих хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1,347 төсөл, арга хэмжээний 1.3 их наяд төгрөгтэй харьцуулахад 1.1 дахин их байгаа нь алдагдсан боломж байгааг харуулж байгааг ҮАГ онцолсон байна.
Эргэн төлөлт хийдэггүй, дотоодод дамжуулан зээлдүүлсэн 1.4
их наяд төгрөгийн үлдэгдэлтэй 73 зээлээс дурдвал:
- БНХАУ-ын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Орон сууцны хороолол, дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд БХБЯ-аас 2011-2014 онд “Цагаан хуаран” ХХК, “Бэрэн групп” ХХК-тай 70.5 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 273.6 тэрбум төгрөгийн дүнтэй давхар дамжуулан зээлийн гэрээ байгуулж, тус компаниуд нийт 2,592 айлын 36 орон сууцны барилга бүхий “Хангай хотхон”, “Цагаан хуаран” орон сууцны хотхоныг барьж ашиглалтад оруулжээ. Гэвч тус компаниуд нь эргэн төлөлт хийж эхлээгүй байгаагаас “Бэрэн групп” ХХК-ийн үндсэн зээл 50.9 сая ам.доллар, хүүгийн төлбөр 29.9 сая ам.доллар, “Цагаан хуаран” ХХК-ийн үндсэн зээл 19.6 сая ам.доллар, хүүгийн төлбөр 11.5 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. БХБЯ-аас Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдөр гомдол, ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Тус асуудлыг ҮАГ-аас удаа дараагийн хийсэн аудитаар илрүүлж, Сангийн сайдад зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлэх, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар хүсэлт гаргаж байсан боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
- Монгол Улс, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлсэн “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн парк шинэчлэл” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д 2020 онд 28.6 сая ам.долларын дамжуулан зээлийг олгожээ. Тус дамжуулан зээлийн хөрөнгөөр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам баригдаж, ашиглалтад орсны дараа ашиглах төмөр замын арчилгаа, зам засварын 28.6 сая ам.долларын өртөгтэй 65 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авсан боловч тоног төхөөрөмжийг ашиглах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоогүй, төмөр замын бүтээн байгуулалтын ажил зогссон тул 2010 оноос хойш ашиглалтгүй, үр ашиггүй хөрөнгө болсон байна.
- Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулах зорилгоор 1991- 1993 онд АХБ-ны 3.8 сая ам.долларын зээлийг Эрчим хүчний газарт дамжуулан зээлдүүлсэн байна. Гэвч Эгийн голын цахилгаан станц төсөл хэрэгжээгүйгээс 2020 оны байдлаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 10.5 тэрбум төгрөг үр ашиггүй болж, эргэн төлөгдөөгүй байна.
Иймд дотоодод дамжуулан зээлсэн эргэн төлөлтгүй зээл тус бүрийн төлөгдөхгүй байгаа учир шалтгааныг гаргаж, эзэн холбогдогч нь тодорхой зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, улсын төсөвт үзүүлэх дарамтыг бууруулах нь зүйтэй байна гэж үзжээ.
Сангийн яамны тавих хяналт сул байгаагаас зээлийн үлдэгдэл өсөж, улсын төсөвт дарамт учруулж байна.
Хүснэгт. Гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөөгүй зээлийн өрийн үлдэгдэл, 2020 оны эцсийн байдлаар
№ | Эцсийн зээлдэгч | Төслийн нэр | Он | Валют | Эцсийн үлдэгдэл | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Үндсэн валют | Ханш | Төгрөг | ||||||||||
1 | Эрчим хүчний яам | Тайширын усан цахилгаан станц байгуулах төсөл | 2005 | AED | 47,749,000.0 | 775.8 | 37,042,241,730.0 | |||||
2 | Эрчим хүчний яам | Эгийн голын усан цахилгаан станцын төсөл | 1992 | USD | 3,841,484.2 | 2,849.5 | 10,946,347,500.3 | |||||
3 | ОСНААУГ | Улаанбаатар хотын дулааны үр ашгийг дээшлүүлэх төсөл | 1997 | MNT | 234,451,425.4 | 1.0 | 234,451,425.4 | |||||
4 | ОСНААУГ | Улаанбаатар хотын дулааны үр ашгийг дээшлүүлэх төсөл | 1997 | USD | 15,224,912.8 | 2,849.5 | 43,383,541,272.7 | |||||
5 | Баян-Өлгий ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл | 1998 | MNT | 991,058,656.0 | 1.0 | 991,058,656.0 | |||||
6 | Ховд аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл | 1998 | MNT | 928,343,809.0 | 1.0 | 928,343,809.0 | |||||
7 | Хөвсгөл аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл | 1998 | MNT | 1,433,939,592.9 | 1.0 | 1,433,939,592.9 | |||||
8 | Увс аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл | 1998 | MNT | 945,568,200.0 | 1.0 | 945,568,200.0 | |||||
9 | Завхан аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл | 1998 | MNT | 1,304,445,614.2 | 1.0 | 1,304,445,614.2 | |||||
10 | Авто замын газар | Автозамыг хөгжүүлэх II төсөл | 2000 | SDR | 15,394,603.4 | 4,104.1 | 63,180,375,824.6 | |||||
11 | Анод банк | Орон сууцны санхүүжилт төсөл | 2001 | MNT | 2,648,402,418.0 | 1.0 | 2,648,402,418.0 | |||||
12 | Багануур ЗДТГ | Орон сууцны санхүүжилт төсөл | 2001 | MNT | 209,180,000.0 | 1.0 | 209,180,000.0 | |||||
13 | Нийслэлийн ЗДТГ | Орон сууцны санхүүжилт төсөл | 2001 | MNT | 826,133,277.0 | 1.0 | 826,133,277.0 | |||||
14 | Хэнтий аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 2,040,224,283.3 | 1.0 | 2,040,224,283.3 | |||||
15 | Дорноговь аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 1,841,366,587.7 | 1.0 | 1,841,366,587.7 | |||||
16 | Дундговь аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 2,191,892,416.1 | 1.0 | 2,191,892,416.1 | |||||
17 | Өмнөговь аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 1,102,213,269.7 | 1.0 | 1,102,213,269.7 | |||||
18 | Сүхбаатар аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 3,068,365,138.6 | 1.0 | 3,068,365,138.6 | |||||
19 | Дорнод аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 3,411,225,232.9 | 1.0 | 3,411,225,232.9 | |||||
20 | Булган аймгийн ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 1,727,686,618.0 | 1.0 | 1,727,686,618.0 | |||||
21 | Архангай ЗДТГ | Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл | 2002 | MNT | 2,110,714,106.4 | 1.0 | 2,110,714,106.4 | |||||
22 | Кредит монгол ХХК | Кредит монгол зээл | 2001 | MNT | 69,911,828.9 | 1.0 | 69,911,828.9 | |||||
23 | БХБЯ | Орон сууцны хороолол, дэд бүтцийн төсөл | 2002 | USD | 70,489,016.0 | 2,849.5 | 200,859,155,982.2 | |||||
24 | Архангай ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 118,293,186.8 | 1.0 | 118,293,186.8 | |||||
25 | Капитал банк | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 3,543,641,303.3 | 1.0 | 3,543,641,303.3 | |||||
26 | Булган аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 2,531,556,582.3 | 1.0 | 2,531,556,582.3 | |||||
27 | Дундговь аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 1,887,505,777.6 | 1.0 | 1,887,505,777.6 | |||||
28 | Говь-Алтай аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 4,626,402,673.8 | 1.0 | 4,626,402,673.8 | |||||
29 | НЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 2,568,528,825.0 | 1.0 | 2,568,528,825.0 | |||||
30 | Орхон аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 7,446,709,838.3 | 1.0 | 7,446,709,838.3 | |||||
31 | Сүхбаатар аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 1,325,686,276.4 | 1.0 | 1,325,686,276.4 | |||||
32 | Төв аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 2,071,087,691.0 | 1.0 | 2,071,087,691.0 | |||||
33 | Өвөрхангай аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 9,862,792,666.8 | 1.0 | 9,862,792,666.8 | |||||
34 | Хөвсгөл аймгийн ЗДТГ | Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл | 2002 | MNT | 443,351,987.8 | 1.0 | 443,351,987.8 | |||||
35 | Авто замын газар | Тээврийг хөгжүүлэх төсөл | 1994 | SDR | 6,529,426.9 | 4,104.1 | 26,797,159,845.3 | |||||
36 | Авто замын газар | Тээврийг хөгжүүлэх төсөл | 1994 | SDR | 7,513,818.7 | 4,104.1 | 30,837,162,650.8 | |||||
37 | НЗДТГ | Хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр – Төсөл 1 (Энгийн үйл ажиллагаа) |
2017 | USD | 194,738.0 | 2,849.5 | 554,907,764.4 | |||||
38 | НЗДТГ | Хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр – Төсөл 1 (Тусгай үйл ажиллагаа) |
2017 | SDR | 2,045,616.6 | 4,104.1 | 8,395,333,263.4 | |||||
39 | НЗДТГ | Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл | 1997 | SDR | 11,410,781.4 | 4,104.1 | 46,830,531,471.4 | |||||
40 | НЗДТГ | Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 1(Энгийн үйл ажиллагаа) |
2014 | USD | 20,629,056.7 | 2,849.5 | 58,782,703,328.7 | |||||
41 | НЗДТГ | Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 1(Тусгай үйл ажиллагаа) |
2014 | USD | 16,922,143.4 | 2,849.5 | 48,219,816,782.7 | |||||
42 | Дархан-Уул аймгийн ЗДТГ | Дархан хотын бохир усны менежмент төсөл (Энгийн үйл ажиллагаа) |
2016 | USD | 5,342,373.2 | 2,849.5 | 15,223,145,771.6 | |||||
43 | Дархан-Уул аймгийн ЗДТГ | Дархан хотын бохир усны менежмент төсөл (Тусгай үйл ажиллагаа) | 2016 | SDR | 6,133,716.5 | 4,104.1 | 25,173,140,497.9 | |||||
44 | Алтай улиастай эрчим хүч | Эрчим хүчний төсөл | 2001 | MNT | 668,686,782.6 | 1.0 | 668,686,782.6 | |||||
45 | Даланзадгад ДЦС | Эрчим хүчний төсөл | 2001 | MNT | 356,654,135.0 | 1.0 | 356,654,135.0 | |||||
46 | Ховд цахилгаан ХХК | Эрчим хүчний төсөл | 2001 | MNT | 1,752,644,540.9 | 1.0 | 1,752,644,540.9 | |||||
47 | Баян Өлгий цахилгаан шугам сүлжээ | Эрчим хүчний төсөл | 2001 | MNT | 2,136,587,736.7 | 1.0 | 2,136,587,736.7 | |||||
48 | Увс цахилгаан түгээх сүлжээ ХХК | Эрчим хүчний төсөл | 2001 | MNT | 2,044,048,037.1 | 1.0 | 2,044,048,037.1 | |||||
49 | НЗДТГ | Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 2(Энгийн үйл ажиллагаа) |
2018 | USD | 6,579,580.1 | 2,849.5 | 18,748,579,205.3 | |||||
50 | НЗДТГ | Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 2(Тусгай үйл ажиллагаа) |
2019 | USD | 7,842,568.8 | 2,849.5 | 22,347,478,135.8 | |||||
51 | Булган аймгийн ЗДТГ | Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн – нэмэлт санхүүжилт |
2019 | USD | 2,447,465.3 | 2,849.5 | 6,974,076,818.5 | |||||
52 | Дундговь аймгийн ЗДТГ | Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн – нэмэлт санхүүжилт |
2019 | USD | 1,877,528.2 | 2,849.5 | 5,350,035,238.7 | |||||
53 | Хөвсгөл аймгийн ЗДТГ | Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн – нэмэлт санхүүжилт |
2019 | USD | 2,595,141.2 | 2,849.5 | 7,394,880,829.3 | |||||
54 | Сүхбаатар аймгийн ЗДТГ | Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн – нэмэлт санхүүжилт |
2019 | USD | 857,620.4 | 2,849.5 | 2,443,797,849.0 | |||||
55 | НЗДТГ | Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл II | 2004 | SDR | 11,993,392.8 | 4,104.1 | 49,221,603,490.6 | |||||
56 | Архангай ЗДТГ | Архангай ядуурлыг бууруулах төсөл | 1996 | MNT | 5,100,002.6 | 1.0 | 5,100,002.6 | |||||
57 | Хөвсгөл аймгийн ЗДТГ | Архангай ядуурлыг бууруулах төсөл | 1996 | MNT | 108,183,897.8 | 1.0 | 108,183,897.8 | |||||
58 | ЗТХЯ | Дархан-Эрдэнэт авто зам барих төсөл | 1996 | KWD | 4,067,863.2 | 9,344.5 | 8,012,107,087.2 | |||||
59 | Эрчим хүчний яам | Тайширын усан цахилгаан станц байгуулах төсөл | 2002 | KWD | 6,174,756.5 | 9,344.5 | 57,699,949,992.9 | |||||
60 | НЗДТГ | Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Европын Хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжих |
2014 | EUR | 21,000,000.0 | 3,495.8 | 73,411,380,000.0 | |||||
61 | НЗДТГ | УБ-хотын гэр хорооллыг хөгжүүлэх төсөл-2 | 2014 | EUR | 3,652,803.2 | 3,495.8 | 12,769,396,510.3 | |||||
62 | Баруун бүсийн эрчим хүч XXK | БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК | 2003 | MNT | 31,940,763,400.0 | 1.0 | 31,940,763,400.0 | |||||
63 | Орхон аймгийн ЗДТГ | Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх төв байгууламжийг өргөтгөх төсөл | 2008 | EUR | 9,159,726.9 | 3,495.8 | 32,020,389,962.7 | |||||
64 | Даланзадгад ДЦС | Эрчим хүч үүсгэх цахилгаан станц барих төсөл (Даланзадгад) | 1997 | MNT | 4,949,787,369.0 | 1.0 | 4,949,787,369.0 | |||||
65 | Даланзадгад ДЦС | Эрчим хүч үүсгэх цахилгаан станц барих төсөл (Даланзадгад) II | 2000 | KRW | 933,741,300.0 | 2.6 | 2,455,739,619.0 | |||||
66 | Төрийн мэдээлэл холбоо | Төрийн холбооны сүлжээг сайжруулах төсөл | 2000 | KRW | 6,958,685,060.0 | 2.6 | 18,301,341,707.8 | |||||
67 | УБ Төмөр зам ХНН | Төмөр замын шинэчлэлтийн төсөл | 1993 | JPY | 2,313,261,148.9 | 27.6 | 63,799,742,487.5 | |||||
68 | УБ Төмөр зам ХНН | Төмөр замын шинэчлэлтийн төсөл II | 1995 | JPY | 3,180,467,266.4 | 27.6 | 87,717,287,207.0 | |||||
69 | Шивээ-Овоо ТӨХК | Багануур, Шивээ Овоо нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл | 1997 | MNT | 22,518,606,327.3 | 1.0 | 22,518,606,327.3 | |||||
70 | Шивээ-Овоо ТӨХК | Багануур, Шивээ Овоо нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл II | 1998 | MNT | 36,677,271,890.8 | 1.0 | 36,677,271,890.8 | |||||
71 | Тээврийн Хэрэгсэл | Тээврийг хөгжүүлэх төсөл | 2001 | SDR | 1,439,754.0 | 4,104.1 | 5,908,836,842.3 | |||||
72 | Монголын Төмөр Зам ТӨХК | Хөдөлгөх бүрэлдэхүүн нийлүүлэх төсөл | 2012 | USD | 28,588,400.0 | 2,849.5 | 81,462,931,684.0 | |||||
73 | Ус суваг ашиглалтын газар | Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл | 2002 | EUR | 9,464,596.0 | 3,495.8 | 33,086,145,404.9 | |||||
НИЙТ | 1,402,020,277,161.6 |