Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн сонсогчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.
Короновирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор, цагдаа дотоодын цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 2 дугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.
Нийслэл Улаанбаатар хотод оршин суух хаягтай Дотоод хэргийн их сургуулийн 164 сонсогч, 2 дугаар сарын 20-ноос эхлэн нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулж эхэллээ.