Наадмын товыг гаргахад тухайн аймгийн Засаг дарга нараас нь ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзсэнээр зарим аймгуудын баяр наадам долдугаар сарын сүүлчээр болохоор болжээ. Тодруулбал, Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд тэмдэглэх юм. Харин Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар болжээ.