Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт үсчин, кофе шоп зэрэг газрын үйл ажиллагааг нээлээ

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр /2020.12.21/ мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд, “Сovid-19”-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг дарга “Шинэ жилийн баяр”-ыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хязгаарласан Монгол Улсын Засгийн газрын 171 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болголоо.

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” уг захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа болон аймгийн хэмжээнд түр зогсоосон зарим үйл ажиллагааны хугацааг арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаагаар сунгаж, хавсралтаар баталлаа. Харин аймгийн хэмжээнд зогсоогоод байсан нийтийн хоолны үйлчилгээ, кофе шоп, үсчний газрын үйл ажиллагааг сэргээж, цагийн хуваарийг 10:00-14:00 цаг, 16:00-20:00 цаг хүртэл байхаар тогтоолоо. Айраг, Замын-Үүд сумдын хувьд цар цахлын нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн зарим үйлдвэрлэл үйлчилгээг нээх эсэх талаар шийдвэр гарган, хяналт тавьж ажиллахыг эдгээр сумдын Засаг дарга нарт даалгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *