Дорноговь аймгийн ЗДТГ-ын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Залуучуудын хөгжлийн төв”- өөс ном хандивлах аян өрнүүлж байна.
Номын сангийнхаа номын тоог нэмэгдүүлэх, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аянд Сайншанд сумын ЗДТГ нэгдэж 40 ширхэг ном хандивлалаа. Харин ном хандивлах аянд дуудах дараагийн байгууллага нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар аж.
“Залуучуудын хөгжлийн төв”-ийг 2014 онд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр мэдлэг чадвартай , хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий амьдралын ур чадвартай өсвөр үе залуучуудыг төлөвшүүлэх зорилгоор байгуулж байсан юм. Одоо тус төвд англи хэлний “funny english”, гитар сонирхогчдын, гэрэл зургийн зэрэг чөлөөт клубууд ажиллахаас гадна хүүхэд залууст хэрэгтэй төрөл бүрийн сургалтууд байнга зохиогддог юм.