Categories
мэдээ нийгэм

Дорнодод гарсан түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан хээрийн түймрийг дөрвөн өдөр ажиллаж бүрэн унтраажээ.

Сумын төвөөс 90 км-т орших “Лагын хоолой” гэдэг газар энэ сарын 25-нд хээрийн түймэр гарчээ.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгаас 12 иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146 дугаар ангийн 5,6,7,8 дугаар заставаас 20 албан хаагч нийт 44 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.29-ний өдрийн 01:10 цагт бүрэн унтраасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *