Categories
мэдээ нийгэм

Дорнодын гурван түймрийг цурманд нь оруулжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан. Энэ тухай мэдээллийг энэ сарын 01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 22:10 цагт цурамд оруулсан хэмээн энэ сарын 03-ны өдөр мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр мэдээлснээр дээрх түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр буюу энэ сарын 07-ны 23:00 цагт цурманд оруулсан байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *