Categories
мэдээ нийгэм

Дорнод, Сэлэнгэ, Ховд аймгуудад хээрийн түймэр гарчээ

ГАЛ ТҮЙМЭР зурган илэрцүүд

Дорнод, Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн байна. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн арван иргэн унтраахаар ажиллажээ.

Мөн Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн дуудлагыг гуравдугаар сарын 26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 04:50 цагт түймрийн голомт руу явжээ.

Түүнчлэн Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд зэгс шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, орон нутгийн найман иргэн унтраахаар ажиллаж гуравдугаар сарын 26-ны өдрийн 06:24 цагт цурманд оруулсан гэх мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *