Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Баяндун сумын 86 мянган га талбай шатжээ DNN.mn

Сумын төвөөс зүүн зүгт Лүнгийн рашаан гэх газарт хээрийн түймэр гарч, 86000 га газар шатжээ. Тухайн дуудлага мэдээлэл энэ сарын 25-ны өдөр бүртгэгдсэн байна. Хээрийн түймрийг өчигдөр 01:36 цагт цурамд оруулж, Баяндун аймгийн ЗДТГ, Дашбалбар сумын ЗДТГ-ын ажилчид болон Дорнодын Баян-Уул сум дахь ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид унтраажээ. Урьдчилсан байдлаар 86000 орчим га талбай шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *