Categories
мэдээ цаг-үе

Дорнод аймагт тусгаарлалтад байгаа иргэдийн гэр бүлд цалинтай чөлөө олгож байна

Дорнод аймаг нь коронавируст халдвар цар тахлын үед голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад гэр бүлийн гишүүдийн хамт байлгаж, ажилтай гэр бүлийн гишүүдэд цалинтай чөлөө олгож байна. 7 хоногийн дараа PCR шинжилгээ авч сөрөг хариу гарсны дараа нийгмийн харилцаанд оруулж байна. Цалинтай чөлөөг АОК-ын тогтоолоор олгож байгаа бөгөөд аж ахуй нэгж байгууллагын дарга удирдлагад даалгасан.

Ачаа тээвэр, хувийн компаниудтай хариуцлагын гэрээ байгуулж, жолооч нарыг компаний эздэд тусгаарлалтын хугацаанд хариуцуулсан байна. Хөрш зэргэлдээ аймгуудтай хил залгаа нутаглаж буй сумдын малчидтай гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж сэжигтэй унаа, тээвэрийг мэдээлдэг урсгалтай болжээ.

Аймгйин Засаг даргын захирамжаар буяны ажил, бусад зорчих хөдөлгөөн, ачаа тээвэрт хяналт тавих 6 багийг байгуулан орохоос эхлэн ачаа буулгаад иргэдтэй уулзуулахгүй гарах хүртэл нь хянаж байна. Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэж олон нийтэд мэдээлж, зарлаж, сэрэмжлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *