Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод аймагт маргаашнаас хөл хорио тогтооно

Ковид19 халдварын омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан Дорнод аймаг зарим төрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх шийдвэрийг гаргажээ.

  • Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг маргаашаас буюу нэгдүгээр сарын 12-27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.
  • Худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.
  • Халдварын голомт бүхий суманд голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах, эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Коронавирусийн омикрон мутац Монгол Улсад бүртгэгдэж, нийт иргэдийн дунд тархсантай холбогдуулан одоогоор Дархан-Уул болон Баянхонгор аймгийн удирдлагууд Цагаан сарын баярыг тэмдэглэхээс татгалзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *