Categories
мэдээ нийгэм

​Дорнод аймагт эрүүл мэндийн явуулын цогц үйлчилгээг жилд 2 удаа хүргэнэ

Дорнод аймгийн хэмжээнд иргэдэд эрүүл мэндийн явуулын цогц үйлчилгээг жилд хоёр удаа хүргэхээр зорьж байгаа гэнэ. Тодруулбал, иргэн ирэхийг хүлээх биш хүрч үйлчилдэг байхыг эрмэлзэн эрүүл мэндийн явуулын цогц үйлчилгээг жилд хоёр удаа заавал зохион байгуулахаар болжээ.
Аймгийн Эрүүл мэндийн газраас 2022 оныг “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” жил болгон зарлаж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг өрх, айл бүрт хүргэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хангалтыг 100 хувьд хүргэхийг чухалчлах аж.
Сумдад ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчний орон сууц зэрэг нийгмийн асуудлыг шийдэхэд голчлон анхаарахаас гадна Монгол Улсад Ковид-19 цар тахлын Омикрон хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлж, тандалт, хяналтыг сайжруулахад гол хүчээ төвлөрүүлж ажиллана гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *