Categories
мэдээ нийгэм

Дорно дахины музейд гар бичмэлийн үзэсгэлэн гаргав

Монгол Улс, Оросын Холбооны
Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх
ажлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Санкт – Петербург хот дахь Дорнын гар бичмэлийн
хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй гар бичмэл болон номын гэрэл зургийн
«Книги монгольских кочевников. Путешествие во времени и пространстве»
үзэсгэлэнг 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины музейн
үзэсгэлэнгийн танхимд гаргаж, үзэгчдэд толилуулав.

Үзэсгэлэнг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-д ажлын айлчлал хийж буй
Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй
төлөөлөгчид 11 дүгээр сарын 4-ний өдөр үзэж сонирхов.

Дорно дахины музей нийт 147 мянга гаруй үзмэрийн сантай бөгөөд
зочид Алс дорнод, Ойрхи дорнод, Азийн орнууд, ОХУ-ын Буриад, Чукоткийн соёлын
өвтэй танилцав. Түүнчлэн тус музейд 1998 онд нээгдсэн Монгол Улсын соёлын өвд
хамаарах үзмэрүүд бүхий танхимыг үзэж, сонирхов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *