Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг баарны эздийг баривчилж эхэлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. “Доргио” хэмээх шөнийн клубын үйл ажиллагааг зогсоож,тус баарны захирлыгзахиргааны журмаар баривчилсан гэнэ.”Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж, цаг хэтрүүлдэг, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг” хэмээх шалтгаанаар түүнийг буруутгажээ. “Сүүлийн үед архидан согтуурахтай холбоотой эрүүгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа” хэмээн нийслэл болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн архидан согтуурахтай тэмцэх тасгаас үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа гэнэ. Цаашид иймэрхүү зөрчил дутагдал гаргахгүй байхыг аж ахуйн нэгж иргэдэд анхааруулж байгаа бөгөөд хяналт шалгалтаа улам сайжруулж ажиллана гэнэ шүү.
Categories