Categories
гадаад мэдээ

Донецк, Луганскийн салан тусгаарлагчид Украины цэргийн баазууд руу давшиж эхэллээ

Донецк, Луганскийн салан тусгаарлагчид Украины цэргийн баазууд руу давшиж эхэллээ

Хэдхэн цагийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн үйл ажиллагаа эхэлснийг албан ёсоор мэдэгдээд байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын цэргүүд Украины цэрэг армийн дэд бүтцийг онилж байгааг ТАСС агентлаг онцоллоо.

ОХУ Донбасст тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн Донецк болон Луганск мужийн салан тусгаарлагчид Украины хотууд, мөн цэргийн баазууд руу халдаж эхэлсэн байна.

ОХУ Украины эсрэг хэд хэдэн удаа пуужин харвасны улмаас холбогдох албаныхан Киев хотын иргэдийг хоргодох байр руу нүүхийг анхааруулжээ. Нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Украины Парламент дайны үеийн хуулийг дэмжээд байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хатуу хориг тавина гэдгээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцах үедээ мэдэгдсэн байна. Мөн АНУ Украины ард иргэдийг цаашид дэмжсээр байхыг онцолжээ.

АНУ-ын цагаар пүрэв гарагийн өглөө “Их 7”-ийн орнуудын төлөөлөгчидтэй уулзана гэдгээ мэдэгдэв. Мөн пүрэв гарагт багтан нэмэлт хориг арга хэмжээнүүдийг авна гэдгээ тодотгосон байна.

Үүнээс гадна Украины асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *