Categories
гадаад мэдээ

Дональд Трамп Хойд Солонгост цэргийн ажиллагаа явуулахаар шийдэв бололтой

tramp

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж олон жил хүчин чармайлт гаргасан боловч тус болсонгүй. Одоо тус улстай холбоотой асуудлыг шийдвэрлэх “ганцхан л” арга байна” гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Түүний энэ үг АНУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас өөр аргагүй гэсэн үг байж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.

Хэрвээ АНУ-ын зүгээс цэргийн ажиллагаа явуулбал Хойд Солонгосын зүгээс ч мөн зүгээр байхгүй гэдгээ хэдийнэ мэдэгдээд байгаа. Энэ нь Солонгосын хойг төдийгүй, Зүүн хойд Ази, тухайн бүс нутгуудад аюултай хэмээн Япон болон Өмнө Солонгос, ОХУ-ын зүгээс үзэж буйгаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч АНУ-ын ерөнхийлөгчийн дээрх үг улс орнуудыг дайны бэлэн байдалд байхыг анхааруулсан байж болзошгүй хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *