Categories
мэдээ нийгэм

Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Долдугаар сард агаарын температур ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байна. Хур тунадас Ховдын хойд, Увсын нутаг, Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн баруун, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтийн ихэнх нутаг, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр бага, Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим орох төлөвтэй байгаа юм. Харин сарын эхэн болон сүүл үед төв, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Ерөнхийдөө долоо, наймдугаар сард дулаан байх тул үе үе хэд хоногоор огцом халах, түр зуурын ширүүн бороо аадар орох, хуурайшилт нэмэгдэх зэрэг үр тариа, таримал ургамлын ургалт, болцод сөргөөр нөлөөлөх цаг агаарын тааламжгүй үе тохиолдох магадлал өндөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *