Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 05-нд болох үйл явдал

06:30-09:00 цагт “Соёмбо” кино театрын гадна талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлнэ. Холбоо барих: 9901-0499

09.00 цагт “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” хэлэлцүүлэг “Хуульчдын танхим”-д болно.

09.00 цагт НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

10.00 цагт НҮБ-ын байрны зургаан давхрын хурлын зааланд “Хөдөө гэр санаачилга төсөл”-ийн нээлт болно.
10.00 цагт НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

10.00 цагт Гранд Хилл зочид буудлын 17 давхарт БНСУ-ын “Мирал Шимжан” сангийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ болно. Холбоо барих: 91926090

12.00 цагт Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 6-8ны өдрүүдэд болох “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмын талаар нийслэлийн Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. Холбоо барих: 325044, 91113191, 88080750

14.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын ШУА-ийн ээлжит их чуулган болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт “Монгол Улсын Үндэсний их баяр наадам 2018” албан ёсны түнш Тоёота мотор корпорациас баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлнэ. Холбоо барих: 325044, 91113191, 88080750

11.30 цагт Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Анхаарал-Хариуцлага эрсдэлгүй орчин” аян зохион байгуулах тухай хэвлэлийн хурал хийнэ. Холбоо барих: 325044, 91113191, 88080750

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *