Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Doctor Strange 2” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүллээ DNN.mn

Америкийн “Marvel Studios”, “Walt Disney Studios” компанийн уран бүтээл “Doctor Strange in the Multiverse of Madness” уран сайхны кино нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 61 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Энэхүү кино нь кинотеатруудын дэлгэцнээ нээлтээ хийснээсээ хойших 10 хоногийн дараах байдлаар нийт 688 сая ам.долларын орлого олсноор цар тахлын үеэр нээлтээ хийсэн хамгийн амжилттай кинонуудын нэгээр шалгараад байгаагаас гадна 2022 он гарснаас хойших хоёр дахь шилдэг кино болоод байна.

2016 онд үзэгчдийн хүртээл болсон “Doctor Strange” киноны үргэлжлэлийг Америкийн найруулагч Сэм Рэйми найруулж, гол дүрийг Бенедикт Камбербэтч бүтээсэн бол бусад дүрд Элизабет Олсен, Бенедикт Вонг, Рэйчел МакАдамс, Чиветель Эжиофор, Сочиль Гомез нарын жүжигчид тогложээ.

Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаар байрт “DreamWorks Animation”, “Universal Pictures” компанийн бүтээл “The Bad Guys” 6.9 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол “Paramount Pictures” компанийн “Sonic The Hedgehog 2” кино /4.55 сая/ удаалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *