Categories
мэдээ нийгэм

DNN-ЯРИЛЦЛАГА: Энэ зун цаг агаар ямар байх вэ DNN.mn

Орчил урсгал урт хугацааны прогнозынсудалгааны хэлтэс инженер Э. Намуунбайгалтай ярилцлаа.

-Одоогоор аль саруудын цаг агаарын төлөв, тойм гарсан бэ. Ирэх саруудад хэр хур тунадастай байх вэ?

-Алтайн нуруу, Увсын зүүн хэсэг Завханы хойд Хөвсгөлийн баруун хэсгээр энэ жилийн дунджийн орчим бусад нутгаар энэ жилийн дунджаас дулаан байх төлөвтэй гарсан. Хур тунадасны хувьд Алтайн говь болон Өмнөговь аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна. Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд алтайн нуруугаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна. Есдүгээр сарын хувьд агаарын температур болон хур тунадасны хувьд олон жилийн дундаж орчим байх төлөв гарсан.

Долдугаар сар буюу наадмын үеэр хэр их хур тунадас байх вэ?

-Ерөнхийдөө долдугаар сард дулаан байна. Одоогоор хур тунадас ийм, тийм байна гэж тодорхойлж, нарийвчлан гаргах боломжгүй. Зургадугаар сарын 25-аас хойш долдугаар сарын нарийвчилсан мэдээг гарах боломжтой.

-Өмнөх жилүүдийн зуныг энэ зунтай харьцуулбал онцлох зүйл бий юу?

-Таван сард гарсан улирлын төлөвөөр олон жилийн дунджаас ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд долдугаар сард говийн бүс нутгаар, наймдугаар сард Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөв гарсан. Тийм учраас гэнэтийн аадар бороо болон үүнээс үүдсэн үеэр усны аюулаас болгоомжлох хэрэгтэй.

Зөвлөмж : Зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орох нөхцөл бүрдэж болзошгүй байна. Иймээс аялал зугаалга, агаар салхинд гарахдаа хугацааны нарийвчилсан мэдээг цаг тухайд нь авч, хэт халалт, гэнэтийн үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Үер усны аюулаас сэрэмжлүүлсэн мэдээ мэдээлэл их цацагдаж байна. Тийм хэмжээний хур тунадас орох уу?

-Зургаадугаар сард төвийн болон зүүн хэсгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон. Тухайн бүсүүдийн газар нутгуудаар голын үеэр ихтэй байгаа тул үер усны аюул ийм түвшинд хүрлээ гэсэн мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэж байгаа.

-Саяхан зарим аймагт цас орсон байсан. Одоогийн байдлаар хүйтэн байгаа аймаг бий юу?

-Одоо харьцангуй дулаарч эхэлж байна. Баруун болон говийн бүсийн нутгуудаар олон жилийн дундаж орчим байгаа бол зүүн болон төвийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

М.САЙНЗАЯА

Т.ИЧИНХОРЛОО

Г.ЧИМЭДЦОГЗОЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *