Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: “Үнийн хөөрөгдлөөс болж ард иргэд бүсээ чангалсаар эцэстээ туллаа” гэв DNN.mn

Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо НҮТББ-аас МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөхгүй учраас УИХ дахь эмэгтэй гишүүдэд дахин шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

“Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ны төлөөлөл Г.Алтан цэцэг: Тээвэрлэлтээс үүдсэн үнийн хөөрөгдөл болоод байна. Түүнээс биш ачаа бараа, хүнсний бүтээгдэхүүн цаанаасаа ирэхдээ үнэ, татвар нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт нь амныхаа зоргоор үнээ нэмж байгаа хэсэг бүлэг тээвэрлэгчдийн асуудал болж байна. Нэг ачаа авахад 200 мянга төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 600 мянган төгрөг болсон. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн хяналт байхгүй байгаа нь тодорхой болсон. Гэр хороолол, захын дүүргийн айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад идэх хэмжээнд хүрлээ.


Г.Наран Цэцэг: Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын зорилтод бүлгийн айл өрхөөр ороход 0-5 насны хүүхдүүд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох магадлал маш өндөр байгаа нь бидний судалгаанаас харагдлаа. Дээрх хүндрэлтэй асуудалд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Эх орон, ард түмэн, ирээдүй хойчийнхоо төлөө гэсэн сэтгэлгуйгээс улбаатай гэж ээжүүд бид нар үзэж байна.

Д.Сарантуяа: Монгол Улсын Засгийн газар гэж байдаг бол үнийн хөөрөгдлийг нэн яаралтай зогсоож, туйлдсан ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт АИ-92 шатахуун 3000 төгрөг, нэг хонь 300 мянган төгрөг боллоо. Ард иргэд чинь бүсээ чангалсаар бүр эцэстээ туллаа. Бид шардлага хүргүүлээд зогсохгүй өнөөдрөөс эхлэн Төрийн ордны гадна үнийн өсөлтийн талаар иргэдээс гарын үсэг цуглуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ.


Б.Ренчинханд: Сүүлийн 2-3 жилд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр өнөөдөр хэрээс хэтэрлээ. Гэр хороолол, захын дүүргийн айл өрхийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүү болж байна. Хоёр айл дундаа нэг талх аваад хуваагаад идэх хэмжээнд хүрлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж буйн илрэл юм.

Д.Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *