Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​DNN-Тодруулга: Олон мянган оюутан үргэлжлүүлэн сурах боломжгүй боллоо


Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтыг өмнөх хавраас зогсоож, энэ жилээс зөвхөн тэргүүлэх чиглэлийн 36 мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгогдох шийдвэр гаргасан юм. Гэтэл энэ шийдвэр нь олон оюутанд төлбөрийн дарамт болж, сургуулиа төгсөж чадахгүй байх, жил өнжих хүндрэлүүд тулгараад байна.Оюутнууд www.admin.dnn.mn сайтад хандаж, нөхцөл байдлаа ярилаа.

ХНХДС-ийн оюутан Н:

-Миний хувьд хагас өнчин гэсэн нөхцөлөөр хөнгөлөлттэй суралцдаг байж байгаад оюутны зээл гарснаар болиулж, энэ зээлээр сурдаг болсон. Одоогоор 3 сая төгрөгийн өрөнд орсон. Сургууль бол харьцангуйуян хатан хандаж байгаа ч 12 дугаар сарын 20 гэхэд төлбөрөө бүрэн барагдуулах шийдвэр гарсан. Одоогоор би 500 мянгыг ч гаргах боломжгүй байдалд байна. Яагаад гэвэл манайх дөрвөн хүүхэдтэй, би айлын том охин.Манай ээж жирэмсний амралттай, ажилгүй гэртээ суудаг. Нийтийн байр түрээсэлж амьдардаг. Манайх гэдэг айл халамж, хүүхдийн мөнгөөрөө сарын хоол хүнсээ залгуулдаг. Би хичээлийнхээ хажуугаар өдрийн 20 мянган төгрөгөөр зөөгч хийдэг байсан. Ажил хийгээд олсон жаахан мөнгө маань ч гэрийн ойр зуурын хэрэглээнд зарцуулагдаад дуусчихдаг байсан. Мэдээж энэ зээл байгаагүй бол 4-р курс хүртлээ сурч чадахгүй байх байсан байх л даа. Зээлээр сурч байгаа гэдэг утгаараа илүү мэрийн суралцдаг байсан. Яаж төлбөрөө олох уу гэдэг л сэтгэлийн шаналал болж байна. Ажил хийгээд хагаслаад ч болтугай төлье гэхээр одоогийн нөхцөлд ажил олдохгүй. Надтай адилхан хагас өнчин, бүр бүтэн өнчин ах, эгч дээрээ амьдардаг,аав ээж нь ажил хийдэггүй боловч сурах хүсэл эрмэлзэл, зорилготойолонхүүхэдэнэ асуудал дээр шаналж суугаа шүү дээ. Төрд үнэхээр гомдож байна.“Сургуулиа төгсөөд 6 жилийн дотор хүүгүйгээр төлж барагдуулна” гэсэн гэрээнийхээ заалтын дагуу эргээд олгооч ээ гэж л хүсмээр байна.

МУИС-ийн 4-р курсийн оюутан Ц.Шинэбаяр:

-Манай гэрээс 2 оюутан суралцдаг. Хэрвээ би Оюутны хөгжлийн зээлд хамрагдаж чадахгүй бол манай гэрт хоёр оюутны төлбөрийн дарамт үүснэ. Дүүгийн сургалтын төлбөрийг ээж тэтгэврийн зээл авч төлдөг. Аав маань тэтгэвэрт гарсан ч тэтгэврээ авч чадахгүй байгаа. Манай гэрт тогтмол орлого байхгүй.Дүү бидхоёр зуны амралтаараа ажиллаж хэрэглээнийхээ мөнгийг олдог. Бас заримдаа хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Яг одоо энэ хорио дэглэмийн үеэр ажил хийх ямар ч боломжгүй болчихлоо. Тиймээс дүү бид хоёрын дараа улирлын сургалтын төлбөр нийлээд 4-5 сая төгрөг болж байгаа. Хэрвээ зээл олгогдохгүй бол манай дүү хичээлээсээ завсардаж, би ээжийнхээ тэтгэврийн зээл дээр дахин зээл авч, сурч төгсөхөөс өөр аргагүй болж байна. Гэхдээ УИХ-аас гарсан энэхүү гэнэтийн шийдвэр нь зээлийнхээ гэрээг зөрчиж байгаа хийгээд оюутнуудын сурч боловсрох эрхийг зөрчиж буй үйлдэл гэж дүгнэж байна. Би одоогийн байдлаар Оюутны хөгжлийн зээлээр сурдаг хэсэг бүлэг оюутнуудыг уриалан цахим орчинд идэвхтэй тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Саяхныг хүртэл сард 22 удаа автобусаар зорчих эрх, оюутны хөгжлийн зээл гэсэн хоёрхон дэмжлэгээс өөр оюутнуудыг дэмжих ямар ч бодлого хэрэгжээгүй.Тэргүүлэх салбарын 5000 гаруй оюутанд энэхүү зээлийг олгоно гэдэг нь оюутнуудыг сурах эрхийг ялгаварласан шийдвэр гэж бодож байна. Өнөөгийн цар тахлын үед гадны улс орнуудыг харахад боловсролын салбараас төсөв танах биш харин чтөсвөө нэмэгдүүлэн, цахим хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байхад манай улс эсрэгээрээ боловсролын салбарын төсвөө танаж байгаа нь энгийн ардын хүүхдүүд бидэнд маш том боловсролын хохирол үүсгэж байна. Бид Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхээ төрөөр хангуулах эрхтэй шүү дээ.

“Мандах” их сургуулийн 4-р курсийн оюутан Ч.Наранчимэг:

-2020 оны хавар оюутны зээл гэнэтхэн зогсонги байдалд орно гэж огт төсөөлөөгүй. Гэтэл санхүүжилт орж ирээгүй, цаашид олгогдох эсэх нь тодорхойгүй байна гэсэн шийдвэрээ хичээл орохоос 7 хоногийн өмнө л бидэнд зарласнаар өмнөх улирлын төлбөрийн өртэй болж таарсан. 7 хоногийн дотор 2 улирлын төлбөр гэнэт нэхэгдсэн гэсэн үг. Тэгэхээр өмнөх хаврын болон энэ намар, хаврын улирлуудыг оруулаад3-5 сая төгрөгийн төлбөрийн дарамт бидний нуруун дээр ирсэн. Аргаа бараад хүнээс хүүтэй мөнгө зээлж, хичээлдээ орсон. Холбогдох байгууллагуудаас нь асуухад 2020 онд 10 мянган оюутанд зээл олгохоор төсөвлөсөн байсан ч ковид гарсан учраас 1-р сард төсвийн тодотгол хийж хоёр дахин танасан гэж сүүлд мэдэгдсэн. Оюутнуудыг бухимдуулж байгаа гол асуудал нь юу вэ гэвэл яагаад тэр үед нь мэдэгдэлгүй, цагийг нь тулгаж их хэмжээний төлбөрийн дарамт үүсгэв гэдэгт л байна. Одоо бидний зүгээс хүсч байгаа ганц зүйл нь ядаж өмнөх хаврын төлбөрийг шийдэж өгөх. Улс төсөв мөнгөгүй боллоо гээд сургалтын зээлийг танасан. Гэтэл яг мөнгөгүй юм уу гэхээр өчнөөн тэрбум төгрөгөөр сонгуулиа хийгээд,олон мянган оюутнуудын сурах зардлаар 3.2 тэрбумийн усан оргилуур бариад л байх юм. Тэгсэн мөртлөө яагаад Монголын ирээдүй болсон залуусаас, боловсролын салбараасаа гар татаж байгааг ойлгохгүй байна.

МУИС-ийн оюутан Э.Амила:

-Мэдээж сургалтын төлбөрийн хувьд асуудалтай оюутнууд л зээл авдаг. Манай гэр бүлийн хувьд тогтмол орлогогүй, хэлбэлзэж байдаг учраас энэ зээлээр суралцдаг байсан. Гэтэл цар тахал гарснаар эдийн засаг хямарч, төлбөрөө төлөхөд улам л хүндрэлтэй болсон энэ үед зээл олгохгүй гэсэн гэнэтийн шийдвэрээс болоод сургуульдаа үргэлжлүүлэн сурч чадах эсэх нь тодорхойгүй байна. Надтай адилхан оюутны зээлийн асуудалтай 3400 гаруй хүүхдүүд их сургууль завсардах, жилийн чөлөө авах хэцүү сонголтон дунд байна. Энэ асуудлыг хөндөхөөр оюутнууд бид нэгдэж, мөн тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт хандсан ч дорвитой хариу өгөөгүй. Үүнийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцээсэй гэж хүсч байна. Тэргүүлэх чиглэлийн хэдхэн мэргэжилд олгох буюу нийт оюутнуудыг мэргэжлээр ялгаж байгаа нь түүнд багтаагүй оюутнууд Монголд хэрэггүйхүн гэж бодогдоход хүргэж байна.Энэ зээлээс хамааралтай маш олон оюутнууд байгаа шүү дээ. Монгол Улсад боловсролтой иргэн хэрэгтэй юм уу? хөшөө дурсгал хэрэгцээтэй юм уу? Энэ шийдвэрээ эргэн хараач ээ гэж хүсч байна.

МУБИС-ийн оюутан Б:

-Манайх дөрвөн хүүхэдтэй айл, хоёр нь оюутан. Бид хоёулаа Оюутны хөгжлийн зээл авч, суралцдаг байсан. Ээж маань хувиараа оёдол хийдэг. Аав харин шатахуун түгээхэд ажилладаг, цалингийн зээлтэй. Гэтэл ажил зогсчихсон хэцүү нөхцөлд бид хоёр өмнөх хаврын болон шинэ улирлынтөлбөр болох 5 сая төгрөгийн сургалтын төлбөрийн өр нэхэгдэх боллоо.Тэтгэлэг биш дараа нь өөрсдөө төлөх нь тодорхой юм хойно үнэхээр суръя гэсэн мэрийлттэй хүүхдүүддээ олгож болохгүй гэж үү?Яах эсэх нь тодорхойгүй байж байгаад хичээл орохоос долоохон хоногийн өмнөзээл зогсоосныг зарласан нь маш хариуцлагагүй шийдвэр. Бидний суралцах мөнгийг магадгүй сонгуульдаа цацаад дуусгасан байх. Үнэхээр боломжгүй бол ядаж өмнөх хаврын улирлын төлбөрийг зээлэнд хамруулж өгөхийг шаардаж байна.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *