Хөл хориог дахин тав хоногоор сунгаад байна. “DNN-Тодруулга” буланд иргэд хөл хориог сунгасантай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийллээ.
Чингэлтэй дүүргийн иргэн Г.Гэрэлсүх:Хөл хориог хоёр сараар сунгаад ямар ч үр дүнд хүрээгүй. Улам л алдсан. Орлогогүй ард иргэдэд хүнд байгаа. Хатуу хөл хориог сунгасан шиг сунгаад, халдвараа хумих хэрэгтэй. Нэг сулруулж халдвал үй олноор нэмээд дахиад л хөл хориогоо сунгах хэнд ашигтай байхав дээ. Одоо Цагаан сар хийхээргүй болсон. Энэ нь зөв шүү. Өмнө жил бүх нийтээр тэмдэглээгүй болж байсан. Одоо үгүйсгэхгүй. Ковидтойгоо зохицож амьдар. Ер нь Цагаан сарыг бөөн бөөнөөр зээл авч байж тэмдэглэх хэрэг байхгүй шүү дээ. Ажилгүй орлогогүй гээд л өр тавиад цагаална.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Оюунзаяа:-Манай Засгийн газар хилээ хаалаа. Тэр нь нэмэр болсонгүй. Анх-Отгон ковид тусаагүй байсан нь ойлгомжтой. Хэрвээ туссан бол одоо олон нийт дунд эрчтэй тархаж байгаа. Антетил гэдэг зүйлийг эдгэрснийх нь дараа ч олоогүй.Мөн дагалдсан буруу шийдвэрүүд гаргасан. Хүүхдүүд бүтэн жил юм сураагүй. Онлайнаар хичээлээ үзэж байгаа нь л их юм гэж ойлгож байна. Одоо яахав тав хоног сунгалаа. Өмнө нь гуравдугаар сараас зун хүртэл, арваннэгдүгээр сараас хойш хорио сунгахад ажиллаагүй олон ААН байгаа. Монголын эдийн засгийн бараг 60 хувь нь ЖДҮ.Манай гэрийн хувьд тав хоногийн хөл хориог даваад л гарчихна. Цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ.
Хан-Уул дүүргийн иргэн Л.Эрдэнэбаатар:-Дэлхий даяар сарын дараа эсвэл 6,7,8 удаагийн шилжилгээний дараа илэрдэг ковид гэж байхгүй. Интернет сайн ухаж үзээрэй гэж хэлмээр байна. Энэ өвчин 5-7 хоногт бүрэн илэрдэг. Мөн дархлаагаар эдгэрдэг өвчин. Хэдэн томчуудын мөнгө олох гэсэн шуналаас эмч, сувилагч, цагдаа гээд өчнөөн хүмүүс цаг наргүй ажиллаж байна. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй гэдэг зөв. Ер нь цаашид бүх зүйлийг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд хэвших хэрэгтэй. Одоо хөл хориог тав хоног сунгасан. Дараа нь 10хоног гээд энэ мэтчилэн хоног хоногоор нэмэх л байх даа.
Баянзүрх дүүргийн иргэн С.Оюун:-Хүн бүр сахилга бат дэглэмээ барьж ажиллаж, амьдрах ёстой.Гэрийн хорионд цалингүй, орлогогүй ингэж удаанаар байлгаж болохгүй.Бүхнийг хориглосноор ямар ч сайн үр дүнд хүрэхгүй. Бид өдөр өдрөөр ядууралд автаж байна. Иргэд ажилтай, орлоготой байж үр хүүхдээ тэжээнэ шүү дээ.Хэрэв хүчээр бүгдийг зогсоож байгаа бол амьжиргааны орлогыг өгөх хэрэгтэй.Дотоодод алдсан хариуцлагаа төр засаг нь хариуцаж ард иргэдийнхээ аюулгүй ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгох үүрэгтэй. Хэрэг алга даа. Цалингүй, орлогогүй хорионд байсаар л байна. Ноднин жил золгохгүй гэсээр байтал болсон болоогүй айл хэсээд явсан шүү дээ. Энэ их эрсдэлтэй үед хүн бүхэн ухамсартай байж эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Өдрөөс өдөрт халдвар нэмэгдээд байгааг хүн бүр мэдэж л байгаа. Нэг жил өнжихөд юун болохгүй байхав дээ.
СХД-ийн иргэн Б. Болдсайхан:-Хатуу хөл хорио гэж дээ гудамжаар нь дүүрэн л машин явж байна. Яг яаж ч хориод байгаа юм бүү мэд. Сая хорьсон 14 хоногоо үр дүнтэй байлгахгүй ингээд л сунгаад байх уу, сунгаад үр дүнтэй байж чадаж байна уу? Нэг бол бүр тэг зогсолт хийгээд, эсвэл хориогоо цуцлаад өөрийгөө хамгаалах эрхийг нь өгчихмөөр юм. Нэр төдий 14 хоногийн хөл хориод өвчин хумигдаж байгаа ч юм алга. Хүний хөдөлгөөн татарсан ч юм алга. Цагаар сарын үеэр хөл хорионы дэглэмээ чангалж зарим газрыг хаахгүй бол түрүү жилийнх шиг л юм болно. Хэвийн боов үйлдвэрлэхгүй, ууц зарахгүй байх хэрэгтэй.Тэрийгээ авах гээд л бөөн оочер дараалалнэгэнт хэвийн боов, ууц тавьсан бол нэг нэгийнхээрээ ах дүү саданаараа хэснэ. Бүр огт тэмдэглэхгүй байх шийдвэр гаргах хэрэгтэй байхаа.
Чингэлтэй дүүргийн иргэн Ц. Халиун:-Хувиараа хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулдаг хүмүүс хэцүү байна шүүдээ. Хөл хориогоо чангахан байлгаад голомтоо хумиачээ, замаар дүүрэн машин энд тэндгүй хүмүүс зай барьж байгаа хүн байхгүй. Өглөөд автобус нь сандлын зөөлөвчөө аваад хураасан баахан зогссон хүмүүс явж байна шүү дээ. Бэлэн байдлын зэрэг хатуу хөл хорио нь хаанаа ч байгаад байгаа юм. Автобусандаа дүүрэн хүнээ чихчихээд хаана зайгаа бариад байна. Тэг зогсолт хийхгүй юм бол ингэж хорихоо болимоор юм ямар ч хөл хорионы шинж алга, өвчин нэмэгдсээр л байна. Богино хугацаанд үр дүнтэй хориод бүх иргэдээ шинжилгээ хамруулаад голомтоо барьж аваад ажиллаж болдоггүй юм байх даа.Сонгуулиа ганц өдөр авч болдог юм байж. Хэд хэдээр нь хөөцөлдөөд л сунжирсан юм хийх гээд байх юм. Монголчууд өчнөөн олон баяр тэмдэглэдэг баяр нь олдсон улс. Одоо бол баяруудыг мартаж эхэлж байна. Ер нь цаашдаа Цагаан сар ч бай, юу ч бай гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд хэвших хэрэгтэй.
Орхон аймгийн иргэн А.Саранцацралт:-Эхэндээ хөл хорионд ороод амарч өнгөрүүлсэн. Гэвч удах тусам амраад зогсохгүй шинэ туршилтууд хийх маягаар өөрийгөө өөрчлөх цаг гэдэг утгаар нь хүлээж авсан. Жишээлбэл “bullet journal”буюу бүтээлч тэмдэглэл хөтөлж, зураг зурж, юм оёж эхлээд байна.Цамц, юбка гэх мэт зөвхөн өөртөө зориулан өмсөх хувцсаа оёж, эсгэж сурч байна. Youtube-ээс амттай хоолны жорууд харж, орой бүр туршиж байгаа.Миний хувьд өглөө 9-10 цагийн хооронд босоод, цайгаа уучихаад, bullet journal- аа хоёр цаг хөтлөнгөө өдрийн төлөвлөгөөг гаргана. Өдөр нь оёдлын машинтай эгч дээрээ очиж, юм оёно. Гэртээ ирээд дасгалаа хийгээд, кино үзэх эсвэл ном уншиж байгаад унтдаг.Тэгэхээр энэ үеийг ашиглаад сонирхлоо нээж, хөгжүүлж болох юм.
Дархан-Уул аймгийн иргэн Б.Баянзул:-Миний хувьд солонгос хэл дээр олон ангит кино үзэж байгаа. карантинаас өмнө солонгос хэлний дамжаанд суралцаж байсан. Тиймээс зүгээр үйл явдлыг нь үзээд өнгөрөх биш давхар хэлээ сайжруулахын хажуугаар тухайн орныхоо соёлыг ойлгохболомж гэж харж өдөр бүр 2 анги үзээд, мэдэхгүй үгнүүдээ тэмдэглэж аваад цээжилж байгаа. Мэдэхгүй зүйл гарвал сургалтын багшаасаа асуудаг.Түүнчлэн одоо л илүүдэл жингээ хасах алтан боломж юмболов уу гэж олзуурхаад байгаа. “Эрүүл монгол бүсгүй” нэртэй хооллолтын онлайн сургалтанд хамрагдаж эхэлсэн байгаа. Энэ долоо хоногоосдэглэмдээ орно.
Дархан-Уул аймгийн иргэн Г.Танхил:-Багш маань ном унш гэж дандаа хэлдэг байсан ч хичээлтэй үед тухтай суугаад унших зав гардаггүй байсан.Эхлээд гэнэт хөл хорионд ороод яахаа мэдэхгүй үр бүтээлгүй өнгөрүүлсэн. Тэгээд уншиж чадаагүй номнуудаа эхнээс нь уншиж эхэллээ. Шинэ ном авахаар мөнгөө ч цуглуулж байгаа. Зохиолч Л.Өлзийтөгсийн “Хараацай зогсолт” шүлгийн түүврийг аудио хэлбэрт оруулахаар зэхэж байна.Мөн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт бичлэг хийж өрсөлдөж байна.