Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

DNN-Тодруулга: Бизнес эрхлэгчид “Ирэх сарын 1-нээс байдал дээрдэхгүй бол үйл ажиллагаагаа зогсоохоос өөр гарцгүй байна” гэв

Энэ сарын 3-ны өдөр Улсын Онцгой комисс хуралдаж хөл хориог 12 хоног сунгах санал гаргасан. Энэ удаагийн “Dnn-Тодруулга” булангаараа бизнес эрхлэгчдийн үзэл бодлыг сонслоо.


ЭЛИҮС ХХКомпанийн Захирал Ө. Алтанзул:

-Манай байгууллага 2018 оноос оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. 2020 оны арваннэгдүгээр сард хөл хорио тогтоосноор борлуулалт шууд зогссон. Борлуулалт буурсан учир хоёр ажилтнаа халж байсан юм. Энэ хугацаанд НДШ, түрээс, дулаан, цахилгаан зэрэг тогтмол төлбөрөө төлсөөр ирсэн. Ирэх сарын 1-нээс байдал дээрдэхгүй бол үйл ажиллагаагаа зогсоохоос өөр гарцгүй байна. Ихэнх оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл төрөлжсөн тул цар тахлын энэ үед хүнд байгаа. УОК-ын гаргаж буй шийдвэрт жижиг дунд бизнес эрхэлэгчидээ дэмжих бодлого байхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын чөлөөлөлт байхгүй учраас ажилтнаа цөөлөхөөс өөр арга байхгүй шүү дээ. Импортоор ирж буй түүхий эдийн үнэ өссөн болохоор бүтээгдэхүүний үнэ тодорхой хувиар нэмэгдэхээс өөр гарцгүй. Энэ нь худалдан авалтад бас нөлөөлнө. Ингэж алаг цоог хэлбэрээр хөл хорио тогтоох нь үр дүн маш бага, хор уршиг ихтэй. Вакцин үр дүнтэй гэж үзсэн бол оруулж ирэх нь зөв гэж бодож байна.

Baekseol beauty” гоо сайхны салоны захирал А.Ундармаа:

No description available.-Хөл хорио тавигдсан боловч эрсдэлтэй гээд гоо сайхны үйлчлүүлэгчид эрс буурсан. Манайх түрээсээ урьдчилж өгдөг болохоор ажиллаагүй сарууддаа суутгаад дахин түрээс нэхэгдээд байдал хэцүү л байна. Дээрээс нь Нийгмийн даатгал нэмэгдэж, халдвар хамгаалал сайтар сахих, ажилчдаа орлоготой байлгах гээд санаа зовоох асуудал их байна даа. Төрөөс бизнес эрхлэгчдийн түрээслэгч, түрээслүүлэгчийг яаж хөнгөлөх талаар маш тодорхой зүйлийг бий болгож өгөх хэрэгтэй. Мөн өнгөрсөн саруудад болон цаашид бодитойгоор дэмжиж өгөх. Татвар болон бусад шимтгэлийг хөнгөлөх зэрэг бодитой үр дүнд хүрсэн шийдлүүдийг хүсэж байна. УОК-оос хөл хориог хий дэмий хорихгүйгээр бүр мөсөн хатуу хөл хориог эхлүүлж өрх бүрээс шинжилгээ аваад голомтуудаа тодорхойлсон нь хамгийн зүйтэй арга гэж бодож буй. Вакциныг хувьд туршилт хийгдээгүй, баталгаагүй вакциныг ялангуяа тусламжаар ирж байгаа вакциныг хийлгэх хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа.

“Үндэс мөчир” үйлдвэр, Бизнес эрхлэгч Д.Халиун:

No description available.-Улсын Онцгой комиссын гаргаж буй арга хэмжээг дэмжиж ажиллана. Энэ нь зайлшгүй тохиолдолд авах шаардлагатай бодлогуудын нэг шүү дээ. Гэхдээ энэ үед жижиг дунд бизнес эрхэлдэг ААН-үүд хөл хорионы үеэр бүх хөнгөлөлт дэмжлэгээс хоцорч үлдсэн. Манай байгууллагын хувьд жилийн эцсийн татваруудаа төлөх чадваргүй болсон. Манайх хувиараа тавилга, интерьер дизайн хийдэг. Хөл хориог сунгах тусам орлого багасч байгаа. Компанийн татвар хоёр хувь болсон. Гэтэл манайх 10 хувиа төлсөн хэвээр байх юм. Гол нь бүгдэд тэгш үйлчилдэг байх хэрэгтэй. Мөн цаашид Онцгой комисс илүү үр дүнтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Удахгүй вакцин орж ирнэ гэсэн мэдээлэл явах болсон. Шинжлэх ухааныг үгүйсгэхгүй. Вакцин бидэнд зайлшгүй хэрэгтэй. Тиймээс миний хувьд хийлгэнэ гэж бодож байна.

“Чанар” брэндийн захирал Г.Ням-Од:

No description available.No description available.-Хөл хорионы үеэр манай байгууллага халдвар хамгааллын дэглэмээ баримталж, үйл ажиллагаагаа явуулаагүй. Харин саяхан хөл хориог сулруулахад үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Манай байгууллага гар аргаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Худалдан авалт хэвийн байгаа. Улсын Онцгой комиссын шийдвэрүүдийг үгүйсгэх аргагүй. Бид тэдний гаргасан дүрэм журмыг дагаж ажиллана. Тэд энэ нөхцөл байдлыг харгалзаж сайн ажиллах байх гэж найдаж байгаа.

Хувиараа бизнес эрхэлдэг А.Анхням:

караоке-н зурган илэрц-Хатуу хөл хорио тогтоож дорвитой арга хэмжээ авч халдвараа хумих хэрэгтэй. Тэгээд дараа дараагийн алхмууддаа бүх үйлчилгээний салбарууддаа нээж үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол хувиараа бизнес эрхлэгчид “мод”-оо барих нь. Ингэж нэг хэсгийг нь хааж боох хэрэггүй. Дотооддоо коронавирус алдаагүй байхад бүх үйлчилгээг зургадугаар сараас долдугаар сар хүртэл хаасан. Түүнээс хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа эхлээгүй байгууллагуудаа бодох ёстой шүү дээ. Гуравдугаар сараас вакцинтайгаа зэрэгцээд бүх салбаруудаа үе шаттайгаар нээж, хэвийн амьдралдаа орох хэрэгтэй болов уу? Манайх караоке ажиллуулдаг. Хэдий эрсдэлтэй ч үүний цаана өчнөөн хүний амьдрал байгааг бодох хэрэгтэй. Зарим нь эхнээсээ үүд хаалгаа хаахад хүрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *