Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖЛАГА: “Щелкунчик ба гайхамшгийн орон” жүжгийг эмзэг бүлгийн хүүхдүүдэд үнэгүй үзүүлнэ DNN.mn

“Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг “Элит Балет” медиа арт урлагтай хослуулан Монголд анх удаа тоглох гэж байна.

Өнөөг хүртэл дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлсэн “Щелкунчик” балетын жүжгийг “Элит Балет” компанийн ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар 2019 онд Солонгосын үзэгчдэд толилуулж байсан. 2021 онд дахин шинэчлэн тоглохдоо медиа арт урлагтай хослуулсан нь Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Үүгээр “Элит балет” нь медиа арт урлагийг балеттай хослуулснаараа олон улсад анхдагч болж чаджээ.

May be an image of 3 people, people standing and indoor

“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт бүтээхийн тулд Projection Mapping, Hologram, 3D background, Video effects бүхий сүүлийн үеийн технологийг ашиглан Монголд урьд өмнө тоглогдож байгаагүй шинэлэг бүтээл болсон хэмээн үзэж байна.

Балетын урлаг зуу, зуун жилийн түүхтэй хэдий ч цаг үеийн хувьслыг даган түүний сонгодог хэлбэрийг алдалгүйгээр, технологийн дэвшил ашиглан үйл явдал бүрийг тодотгож өгснөөрөө онцлог.

Медиа урлагтай хослуулж байгаа нь ид шидийн мэт үзэгдлүүдийг илүү бодитоор мэдрүүлснээр хүүхэд залуусын сонирхлыг татаж, тэдэнд балетын урлагийг танин мэдүүлэх зорилготой.

May be an image of 5 people, people standing and indoor

Энэ тухай мэдээллийг “Элит Балет”-ын захирал, Ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Ц.Цолмонбуд “Blue Sky tower”-ийн Jade танхимд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр өгөв.

Тэрбээр “Солонгост тэргүүн гоцлоочоор ажиллаж байхдаа 2017 онд “Элит Балет”-ыг үүсгэн байгуулсан. Монголын бүжгийн урлаг хөгжиж, олон медиа арттай болоосой гэдэг үүднээс зургаадугаар сард тоглосон “Лалаланд” медиа арт балетыг Соёл Урлагийн Их Сургууль, Хөгжим Бүжгийн Консерваторийн оюутнууд, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр(УДБЭТ)-ын уран бүтээлчид болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд үнэгүй үзүүлсэн. Энэ удаагийн тоглолтоо ч бас үнэгүй үзүүлнэ. Учир нь тэдэнд шинэ санаа, сэдэл төрж, ирээдүйд Монголын бүжгийн урлагийг өндөр түвшинд хүргэж, дэлхийд нэрээ гаргасан балетчин төрөхийг үгүйсгэхгүй, төрөөсэй ч гэж хүсэж байна.

Мөн эмзэг бүлгийн хүүхдүүдэд жүжиг үзүүлээд зогсохгүй цаг заваараа тэдэнд балетын хичээл заах хүсэлтэй байгаа” гэв.

Ерөнхий найруулагч: “Элит Балет”-ын захирал Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Ц.Цолмонбуд

Найруулагч, бүжиг дэглээч: “Элит балет”-ын продюсер Чон Хэ Юүн

Туслах найруулагч, бүжиг дэглээч: Б.Мөнхнаран

Дүрүүдэд: Олон улсын балетын тэмцээний шагналт, Монгол, Солонгосын шилдэг залуу жүжигчид болон циркийн уран бүтээлчид оролцоно.

Энэхүү тоглолт “Степпе Арена” Мөсөн өргөөд болох аж.

Монгол, БНСУ-ын уран бүтээлчид хамтран

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *