Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: “Монголд байгаа хэдэн мянган уяачид босч ирэхэд бэлэн байна шүү” гэв || DNN.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хууль зөрчиж журам баталсан талаар МҮСХ-оос мэдээлэл хийлээ.

Тэрээр ХЗДХ сайд Х.Нямбаатар ньҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа хуулиар эрх олгоогүй өдөр (2021.06.30) Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морьдыг монгол морь ялгаж уралдуулахын тулд зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах журмыг баталсан аж. Уг журам нь Захиргааны Ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3, 62.3.1, 62.3.4, 65.2, 67.2, 67.3, 67.4-т заасан хуулийг зөрчжээ.

Тиймээс МҮСХ-оос тухайн журмыг эсэргүүцэж энэ журмыг даган мөрдвөл нэг ч монгол адуу уралдах боломжгүй, дан эрлийз морьдын уралдаан болно гэж үзэж байгаа байна. Мөн Монгол наадмын үндэсний морин уралдааныг спортын шударга өрсөлдөх зарчмыг илтэд зөрчиж, нийгэмд уяачдыг талцуулсан илт хууль бус тогтоол болсон гэж үзэж байгаа байна. Тэрээр Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны зүгээс ХЗДХ сайд Х.Нямбаатарыг шүүхэд өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Уяачдын Холбооны Зөвлөлийн тэргүүлэгч, СГЗ, яруу найрагч А.Төмөр-Очир: “Энэ журмаа татан авч ард түмний сэтгэлийг уймруулсан, уяачдыг талцуулсан энэ асуудлаа нэг тийш нь болгож шийдэж өгөхгүй бол Монголд байгаа хэдэн мянган уяачид босч ирэхэд бэлэн байна шүү. Бидний тэмцэл илүү ухаалаг болж, хурцдах болно” гэлээ.

Хүчин төгөлдөр бус журмыг мөрдүүлснээс үүсэх үр дагавар хохирлыг баталсан төрийн байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээх хуультай. Тэгэхээр Х.Нямбаатар сайд хариуцлага хүлээх ёстой болжээ.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *