Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: “Цусны донорын Дэлхийн өдөр” арга хэмжээ боллоо DNN.mn

ДЭМБ-аас 2004 оноосэхлэн жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг хүлээн авагч улс нь Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хот юм.

Тайлбар байхгүй.

Монгол улсын хувьд цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн цусны салбар төвүүд 19 дэх удаагийн арга хэмжээг орон даяар тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Цусны донорын Дэлхийн өдрөөр шинээр 160 хүндэт донор төрснөөс 91 нь Нийслэлээс тодорсон ба Хамгийн залуу Хүндэт донор 20 настай Жавхлангийн Гэгээрэлийг онцлон алдаршууллаа. Байгууллага хамт олноороо цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдсэн АШУҮИС, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг “Цусны донор хамт олон сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг талархан дэмждэг иргэд, байгууллага, хамт олны ариун үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулах, урамшуулах, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд үр дүнтэй хамтран ажилласан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийг “Хүмүүнлэгийн үйлсийг сурталчлагч, цусны донор хамт олон”. БЗД-ийн Улаан Загалмай хороог “Хошой шилдэг донор элсүүлэгч хамт олон”, СХД-ийн Улаан Загалмай хороо, Монголын донорын холбоо ТББ-ыг “Шилдэг донор элсүүлэгч хамт олон”, Номин Холдинг ХХК-ийг “Цусны донорын үйлсийг дэмжигч шилдэг байгууллага” Жем интернэшнл XXK, Ulker Mongolia-r “Цусны донорын үйлсийг дэмжигч байгууллага”-аар тус тус тодруулан алдаршууллаа.


Г.Даваадалай: Монголд очоод донор болно гэж их боддог байсан. Одоогоор 6 дахь удаагаа цусаа өгч байгаа. Цусаа өгч байх үеийн мэдрэмж гэхээсээ илүү цусаа өгсний дараах мэдрэмж гоё байдаг. Би энд хэдхэн минут суугаад гурван хүний амь аварч байна гэдэг мэдрэмж бол их сайхан байдаг. Зурагтаар маш их донорын тухай мэдээлэл авдаг байсан. Цусны шаардлагатай маш олон хүн байдаг юм байна гэж ойлгосон. Хүнд хамгийн энгийнээр тус болж байгаа хэлбэр гэж ойлгодог. Тэгээд би яагаад хүнд ингээд тусалж чадахаар байхад яагаад болохгүй гэж гэсэн бодол төрөөд цусаа хандивлаж эхэлсэн

Тайлбар байхгүй.

Хүндэт донор П.Баярбаатар: Миний хувьд 2010 оноос цусаа өгч эхэлсэн. 2016 оноос тогтмол хугацаанд 2 сар тутамд 1 өгдөг болсон. Анх цусаа өгөх болсон шалтгаан гэвэл зурагтаар төрөхийн хүндрэлтэй ээжүүд, осол аваар тохиолдсон аавуудад, дээрээс нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хагалгаанд орж байгаа өвчтөн, хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа хүмүүст туслах сэдэл төрөөд цусаа өгч эхэлсэн. Энэ хүмүүст миний өгсөн цус амьдрал бэлэглээд , эрүүл энх болгож байгаад нь бахархаж явдаг. Өнөөдрийн байдлаар би 35 болон түүнээс дээш цус өгсөн хүндэт донорын болзлыг хангасан байна. 35 удаа буюу 10 гаруй литр цус өгсөн байна. Миний хувьд цусаа өгнө гэдэг нь өнөөдрийн энэ зохион байгуулж байгаа ЦССҮТ, эмч сувилагч нарын туслалцаатайгаар хэрэгтэй хүнд нь чадах зүйлээрээ тусалж байгаа хэрэг гэж боддог.

Тайлбар байхгүй.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв энэхүү ёслолын арга хэмжээтэй хамтатган Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулаад зогсохгүй Коронавируст халдвар цартахлын үеийн болон улирлын хамааралтай цусны нөөц буурахаас урьдчилан сэргийлэх, авлагагүй сайн дурын цусны донорын үйлсийг сурталчлан таниулах зорилгоор хувь хүн, иргэд байгууллага хамт олонд хандсан сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн “Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” аяныг эхлүүллээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Д.Эрдэнэчулуун (Алтан донор, топ донор): 1995оноос хойш 208 дахь удаагаа цусаа өгч байна. Анх эмнэлэгт ажиллаж байхад донор олдохгүй байсан болохоор хүний амь аврахын тулд 18 настай байхдаа донор болж байсан.Тэр цагаас хойш 27 жил цусаа өгч байна. Цусаа өгөх бүртээ тогтмол шинжилгээнд хамрагддаг учир өөрийн биеэ эрүүл байгааг мэддэг. Одоогоор 616 хүний амь аварсан байна. 55 нас хүртэл цусаа бэлэглэнэ гэж боддог. Тэр хүртэл 800 гаруй хүний амийг аврах байх.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.



М.САЙНЗАЯА

Т.ИЧИНХОРЛОО

Г.ЧИМЭДЦОГЗОЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *