Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: Барилгын материалын үнэ 14 хоногийн хугацаанд 10-20 мянган төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Сүүлийн үед барилгын материалын үнэ ханш нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан огцом өсөөд байгаа билээ. Ингээд барилгын томоохон төвөөр орж сурвалжиллаа.

Цаг ямагт хүмүүс холхиж байдаг 100 айлд байрлах барилгын материалын төвүүдээр энэ өдөр хөл хөдөлгөөн багатай байв. Хүмүүс барилгын материал худалдаж авах гэхээсээ илүүтэй сонирхож буй нь илт анзаарагдаж байлаа.


Барилгын материалын худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдээс үнэ ханшийн талаар тодрууллаа.


No description available.

Худалдагч Д.Цэнгэлтэй цөөн хором ярилцлаа.

Таны хувьд барилгын хэдэн төрлийн материал худалдаж байна вэ?

-10 гаруй төрлийн материал байгаа. Паркетан шал болон тавилга, дүүжин тааз зэргийг зардаг.

-Үнийн хувьд өөрчлөлт гарсан уу?

-Өмнөх үеэ бодвол барилгын бүх төрлийн материал 10 гаруй хувиар өссөн. Учир нь ам.доллар, юанийн ханш өссөн болон зах зээлд бэлэн мөнгөний урсгал их байгаа, гаалийн татвар нэмэгдсэн зэрэгтэй холбоотой байх.

No description available.

Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ ?

-Ард түмний халаас нимгэн байна. Худалдан авах чадвар тааруу байгаа. Цаашид барилгын материал улам өснө. Барилгын материалын үнэ нэмэгдэж буй нь иргэдэд хүндээр тусна. Түүнчлэн орон сууцны үнэ хэд дахин өснө. Тэгэхээр Улаанбаатарын гэр хороолол хаяагаа улам тэлнэ. Хувьдаа амины орон сууц барихад үнийн дарамт их нөлөөлнө байх

No description available..

Иргэн М. Наранбаатараас худалдан авалтын талаар тодрууллаа.

-Та ямар материал сонирхож байна

-Ирэх жилээс амины сууц барих санаатай материал сонирхож явлаа. Нэлээд үнэтэй байна. Өдийд хүмүүсийн худалдан авах чадвар мууддаг учраас эртхэн бэлдчихдэг юм уу гэсэн бодлоор сонирхсон.

No description available.

-Худалдаж авах уу. Аль эсвэл?

-Үгүй. Халаасан дахь хэд маань хүрэлцэхгүй юм байна.

No description available.

Иргэн С.Батбаяр: Өнгөрсөн гуравдугаар сард хуучин байрандаа засвар хийх гээд эндээс материалууд цуглуулж авсан нэг дор бүгдийн авах боломжгүй учраас засварынхаа материалыг хувааж авахаар эхнэртэйгээ ярилцсан. Нийт 470 мянган төгрөгөөр шаардлагатай будаг, шохойгоо авч суурь засвараа хийчихээд сая үлдэгдэл материалаа авах гээд ирсэн боловч сарын өмнөхөн авна гээд төлөвлөчихсөн харчихаад явсан обой 10 мянган төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Сар хүрэхгүй хугацаанд шүү дээ. Худалдагчаас нь асуухад цаанаасаа ингэж ирээд байна гэдэг ганц үгтэй нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд шууд 10 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэж байж болох уу ? бүх тооцоогоо гаргаад мөнгөө тааруулаад ирсэн би өнөөдөр дахиад л тал материал аваад зогсож байна. Магадгүй 7 хоногийн дараа эргээд ирэхэд хэд болчихсон байх бол хүнээс ч хамаагүй зээлээд хэрэгтэй гэснээ аваад явдаг юм билүү гээд ярилцаад л байж байна даа.

No description available.

Худалдагч Т.Жаргал : Манайх өнгөлгөөний цаасаа ОХУ-аас оруулж ирдэг хүнээс худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл, дамжлагаар авдаг гэсэн үг. Тэгэхээр анх оруулж ирдэг буюу нэгдүгээр шатны хүн маань гаалийн татвар зэргийг төлдөг. Сүүлийн үед барилгын материалын үнэд тодорхой өөрчлөлт орж нэмэгдсэн. Энэ нь ам.доллар болон юанийн ханш, гаалийн татвар зэргээс хамааралтай. Манайх 30-40 төрлийн обой зардаг. Үнийн хувьд 10000-50000 төгрөгийн хооронд байдаг. Одоогоор манайх обойныхоо үнийг 2000-5000 төгрөгөөр нэмсэн. Өдийд иргэдийн худалдан авах чадвар мууддаг ч гэсэн энэ жил бүр тааруухан байна” гэлээ.

Д.БАТТОГТОХ