Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-CУРВАЛЖЛАГА: Ковидын үеийн ЕБС-иудын эргэн тойронд

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч өдөрт халдварын тоо 3700 давж байгаа билээ. Есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилийг танхим болон цахим сургалт хосолсон байдлаар эхлүүлсэн.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элссэн аж. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын зай 1.5 метр байхаар тооцож, нэг ангид 20-иос илүүгүй суралцагч хичээллүүлэх юм.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжүүлсэн.

Тэгвэл “DNN-СУРВАЛЖЛАГА”-д сургуулиудын танхимын хичээл хэрхэн орж байгааг сурвалжиллаа.


Сургуулийн удирдлагуудаас танхимын болон цахим хэлбэрт хичээл хэрхэн орж буй талаарх нөхцөл байдал болон халдвар гарсан эсэх талаар тодрууллаа.


No description available.

-Цар тахлын энэ үед багш ажилчдын ачаалал нэмэгдсэн-

Нийслэлийн 118 дугаар сургуулийн III ангийн багш Д.Оюунзаяа “Багш нар өглөө 09:00 цагт ажил дээр ирээд цахим хичээлээ бэлддэг. Бага ангийн сурагчдын тухайд тэд ухаалаг утас барих нь ховор учир гэртээ байгаа үед нь буюу 19:00 цагаас хойш цахимаа явуулах тохиолдол бий. Ер нь багш нарын ачаалал энэ үед нэмэгдсэн. Өнөөдөр би жижүүр багш болохоор 07:30 цагт ирсэн. Орой 16:00 цагт хичээл дуусаад хариад цахим хичээлээ орно” гэсэн юм.

Ковид өдөрт 3000 давж буй цагт эцэг эхчүүд хүүхдүүдээ цахимаар бус танхимаар хичээллүүлэххийг илүүд үзэж байгаа талаар тэрээр нэмж дурдав. Түүнчлэн тус сургуульийн эрхлэгч ажил дээрээ байхгүй байсан тул багш Д.Оюунзаяагаас халдвар гарсан эсэх талаар тодруулсан юм.

No description available.Та хэддүгээр ангид хичээл орж байна. Ер нь халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна вэ?

III ангийн 20 хүүхдэд хичээл зааж байгаа. Манай сургуулийн бүх багш нар вакцины III тундаа хамрагдсан болохоор хүүхдүүддээ зай барих, халуун хэмжих зэрэг дэглэмээ баримталж ажиллаж байна

-Бага ангийн сурагчид “Үдийн цай”-гаа хэрхэн ууж байгаа вэ. Маскаа авч байна уу. Ер нь бага насны хүүхдүүд маск авна гэдэг эрсдэлтэй шүү дээ?

-Ширээ хоорондын зайг 1.5 метрийн зайтай байрлуулсан. Мөн багш ажилчид шаардлагатай гэх бүх л шинжилгээг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нь өгчихсөн. Тэгээд “Үдийн цай” уухын өмнө анги удирдсан багш нар хүүхдүүдийн гарыг ариутгаад суулгасны дараа цайгаа тараана. элэн бүтээгдэхүүн өгч байгаа. Ер нь ихэнх хүүхдүүд цайнд өгсөн жигнэмэг зэргээ идэхгүй цүнхэндээ хийгээд явдаг. Харин ганц нэг ам нь цангасан хүүхэд байвал цайгаа ууна.

No description available.

-Сургууль руу эцэг эхчүүд өөрсдөө орж хүүхдүүдээ авч байна уу?

-Өнөөдөр гадаа сэрүүхэн байгаа тул анги удирдсан багш нар ангийн сурагчдаа аваад гарах хаалганы наана зогсоод аав, ээжийг нь ирэхийг хүлээж байна. Сургууль руу эцэг эхчүүдийг оруулахгүй байгаа. Мөн анги болгонд 2 цагийн зайтай агаарын сэлгэлт хийдэг.

No description available.

-Танай сургуульд халдварын сэжигтэй тохиолдол гарсан уу?

-Одоогийн байдлаар халдварын тохиолдол ажиглагдаагүй л байна. Манай ангийн хувьд нэг хүүхэд цахимаар орж байхдаа гэр бүлийнх нэг хүн халдварын хавьтагч болсноор чөлөөтэй байсан. Одоо болтол хичээлдээ ирээгүй.


-ӨНӨӨДӨР СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ГАРЧ, НЭГ АНГИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛСЭН-

114 дүгээр сургуулийн нөхцөл байдлыг тодруулсны дараагаар Нийслэлийн VII сургуулийг зорьсон юм.

Сургуулийн нийгмийн ажилтан Б.Ням-Осор “Хичээлийн шинэ жил эхлэхэд л тандалт судалгааны алба гээд тусдаа баг гарган ажиллуулсан. Мөн гадна талбайд эргүүл хийнэ. Ер нь аль хүүхэд халуунтай сэжигтэй байна гэдгийг анги удирдсан багш тандалтын баг руу мэдээллээ өгдөг” гэлээ.

No description available.

Тус сургуульд сэжигтэй тохиолдол гарч цахим хэлбэрт шилжихээр болсон гэнэ. Энэ талаар сургуулийн эмч Д.Отгонбаяраас тодрууллаа.

-Сэжигтэй тохиолдол гарч, цахим хэлбэрт шилжихээр болсон гэсэн үү?

-Өнөөдрийн байдлаар хоёр дахь хүүхэд ковидоор өвдсөн. Энэ долоо хоногоос танхимаар хичээллээд явж байсан. Ойрын хавьтал 45 хүн бий. Ангийн багш, менежерүүдтэй холбогдож, цахим хэлбэрт шилжүүлэхээр болоод сууж байна. Мөн эмнэлэгтэйгээ ярьж голомтын эцсийн халдваргүйтгэл хийнэ.

-Ер нь нийт хичнээн батлагдсан тохиолдол илэрсэн бэ?

-Хоёр багш, хоёр сурагч өвдчихөөд байна. Нэг багш нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, эдгэрч гарсан. Нөгөө багш нь гэрийн ажиглалтад бий. Харин сурагчдын хувьд нэг нь гэртээ өвдөөд гэрийн тусгаарлалтад, нөгөө нь өнөөдөр шинжилгээ өгөөд батлагдсан.

No description available.

-Танай сургууль нийт хэдэн хүүхэдтэй вэ?

-Манай сургууль 1840 хүүхэд, 108 багш, ажилчидтай. Одоо хичээл хэвийн үргэлжилж байгаа. Өнөөдөр ковид гарсан анги 13:00 цагаас хичээлтэй байсан. Анги удирдсан багш нь эцэг эхчүүдтэй нь холбоо барьж хэлэхээр болсон. Танай ангийн хүүхэд халдвар авсан гээд шууд хэлэхгүйгээр хүүхдүүд болон гэрийнхнийг нь сандраахгүйн тулд цахимаар хичээл явуулна гэдгийг эвээр хэлж, хүүхдүүдийг биеэ ажиглаарай гэдгийг анхааруулж байгаа.

-Завсарлагаанаар хүүхдүүд гарч бусад ангийн хүүхдүүдтэй уулзах тохиолдол гарах байх. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Хүүхдүүд их завсарлагаанаар гарч усаа ууна. Тэнд зай барих зорилгоор багш нар жижүүрлэдэг. Ер нь ачаалал нэмэгдсэн. Бид чадлаараа л ажиллаж байна.


-Халдвар гараад сургууль цахим хэлбэрт шилжсэн ч тодорхой хугацааны дараа хэвийн байдалдаа орно гэдэгт итгэлтэй байна-

Харин Нийслэлийн 118 дугаар сургуульд халдвар илэрсэн тул өчигдрөөс эхлэн сургуулийг хааж, цахим хэлбэрт шилжжээ.

No description available.

Энэ талаар сургуулийн Захирал Ц.Мөнхтөр “Есдүгээр сарын 1-нээс хичээл хэвийн үргэлжилж байсан. Манай сургуульд нэг айлын гурван хүүхдээс халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч бүх ангиа цахимд шилжүүлсэн. Нийтдээ таван хүүхдээс ковид илэрсэн.

Энэ долоо хоног тандалт, судалгаа хийнэ. Гэвч үүнд нэг асуудал байгаа нь эцэг эхчүүд маань хүүхдүүдээ шинж тэмдэг илэрсэн ч хичээлд нь явуулж байна. Одоо хүүхдэд илрэх шинж тэмдэг өөр өөр гарч байна. Манай сургуулийн багш нарын 90 гаруй хувь нь вакцины III тунд хамрагдсан. Тодорхой шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй хэдэн хүн бий. Сургуулийн зүгээс багш ажилчдад халдвар илрээгүй. Сургууль руу гадны хүн оруулаагүй. Ер нь танхимын хичээл явуулахын тулд бүх газрууд хичээж байгаа. Хүнд байгаа ч тодорхой хугацааны дараа бүх зүйл сайхан болно” гэсэн юм.

Д.ОТГОНТУЯА


No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *