Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд шатаж байсан цайны газрын галыг унтраажээ. Галын дуудлага өнөө өглөө үүрээр 05:06 цагт НОБГ-т ирж дуудлагын дагуу очиход “Дизель хүрээ” захад 15х50 хэмжээтэй нэг давхар байшинд гарсан байдалтай байжээ.
Гал түймэр унтраах, аврах 10,35,14,63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг газар авахуулахгүй бүрэн унтраалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.