Categories
мэдээ улс-төр

Дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Уаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар өнөөдөр Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:

“Дипломат корпусын ахлагч Эрхэм Элчин сайд аа,

Эрхэм Элчин сайд, Түр хамаарагч нар аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Уламжлал ёсоор Та бүхэнтэй шинэ он гаргаад уулзаж байгаадаа болон Улаанбаатар дахь Дипломат корпус ам бүл нэмэгдэж байгаад бид баяртай байна.

Шинэ он гаргаад бид уулзаж байгаа нь өлзий дэмбэрэлтэй учрал юм. Бид шинэ оноо угтаад удаагүй байгаагаас гадна бас Монголын цагаан сар дөхсөн, Цагаан сарын уур амьсгал залгасан үед уулзалдаж байгаа энэ мөчийг ашиглан Эрхэм Та бүхэнд, Та бүхнээр уламжлан Танай бүх дипломатчдад, гэр бүлийнхэнд, улмаар Та бүхний төлөөлөн суугаа улс орны иргэдэд шинэ 2016 оны шинэ жилийн баярын мэнд, мөн ирж буй мичин жилийн Цагаан сарын баярын мэндийг хамтатган дэвшүүлье.

Бид 2015 оноо амжилт бүтээлээр үдлээ. Гадаад харилцаа маань ч идэвхтэй байлаа. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд ялсан, гадаад сурталчилгааны болон эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн, гурван талт коридор байгуулах ажил дуусч байна, Монгол-Япон-АНУ-ын гурван талт уулзалт хийсэн, “Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол, Японы хоорондын хэлэлцээр байгуулж, батлуулсныг энд жишээ болгон дурдаж болох юм.

Шинэ 2016 он маань бүр ч их ачаалалтай, бүтээл арвинтай жил болно.

Шинэ 2016 онд Монголын улс төр-нийгмийн амьдралд хоёр чухал үйл явдал бараг давхцан тохионо.

Монголчууд парламентын ээлжит 7 дахь сонгуулиа явуулна. Энэ сонгууль Монголын ард түмний ойрын жилүүдийн хөгжил дэвшлийн хувь заяаг тодорхойлох тул түүнд Монголын төр-засаг онцгой ач холбогдол өгнө. Монголчууд улс төр-эдийн засгийн салбарт хос шилжилтийг амжилттай хийсэн туршлагатай, энэ хэрээрээ ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт нэр хүндтэй, дэлхийд ардчиллаараа хошуучлагчдын эгнээнд явдаг орны хувьд энэ жилийн сонгууль ардчиллын түүхийн маань томхон үйл явдал болно. Манай улс төрийн бүх нам, иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож, хууль дүрмээ ягштал биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидний энэ туршлагыг бүс нутгийн хэмжээнд үнэлж, үлгэрлэн дагаж байна.

Шинэ 2016 онд монголчууд бид Ази-Европын чуулга уулзалт болох – АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах зочин улсын хүндтэй үүргийг өөртөө аваад байна. АСЕМ-ийн дээд хэмжээний энэхүү уулзалт нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцах тул ойн арга хэмжээ, уулзалт маань зэрэгцэн явагдана. Манай Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний комисс, ГХЯ, АСЕМ-ийн бэлтгэл хангах ажлын алба нэн идэвхтэй ажиллаж байна.

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан Ази, Европын улсуудын Элчин сайд нар Та бүхэн энэ уулзалтад онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаад бид баяртай байна. Та бүхний төлөөлөн суугаа улс орны Төр-засгийн тэргүүн нар Улаанбаатарт тавтай саатан морилно гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм ноёд хатагтай нар аа,

Миний бие Монгол Төрийн тэргүүний хувиар Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачилгаа дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ санаачилгаа дэлхий дахинд зарласан билээ.

Энэ санаачилга маань Байнга төвийг сахих тухай Монгол Улсын хууль болон УИХ-д өргөн баригдсан. Хэдийгээр санаачилга, түүний үндсэн дээр боловсруулагдсан хууль гэж үзэж болох боловч үнэндээ шинэ алхам биш гэдгийг Та бүхэн мэднэ.

Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогоо явуулж ирсэн сүүлийн 20 гаруй жилд олон улсын тавцанд үндсэндээ төвийг сахисан бодлого баримталсан. Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, нээлттэй, ардчилсан улс. Тэр хэрээрээ олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулдаг. Гадаадын ямарваа улс оронтой ашиг сонирхлын зөрчил байхгүй, нутаг дэвсгэрийн маргаан байхгүй. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар бид аль нэг гүрнийг аялдан дагалддаггүй, их гүрнүүдийн маргаан зөрчилд хөндлөнгөөс оролцдоггүй, аль нэг талд нь зогсдоггүй, энэ бүхэн маань төвийг сахисан бодлого байсан юм.

Иймд төвийг сахих тухай Монгол Улсын байр суурийг зөвөөр ойлгож, дэмжихийг төлөөлөн суугаа улс орнуудынхаа төр-засагт уламжлахыг Та бүхнээс дахин хүсч байна.

Монгол Улстай хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын олон улсын байр суурийг дэмжих, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар Та бүхний туслалцаа дэмжлэгийг бид цаашид ч авах болно.

2016 он Та бидний найрсаг хамтын ажиллагааны ололтын жил байх болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Үүний дараа Улаанбаатар дахь дипломат корпусын ахлагч, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга эрхэмсэг ноён З.Энхболд, Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Л.Пүрэвсүрэн,

Хатагтай, ноёд оо.

Юуны өмнө та бүхэнтэй учран шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх завшаан олгосонд Монгол Улс дахь дипломат корпусын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Улиран одсон 2015 оныг Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээн авсан онцгой үйл явдлаар угтсан билээ. 7 дугаар сард ардчиллын үндсэн үнэт зүйлийн нэг болох анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өнгөрсөн жилийн турш өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн олон айлчлал хийгдэн гадаад харилцааны хувьд ололт амжилтаар дүүрэн жил боллоо хэмээн дүгнэж байна. Мөн 10 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улс 172 орны саналаар тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн сацуу цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа хэдий ч үүнийг даван туулахын тулд чамгүй идэвх чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд макро эдийн засгийн үзүүлэлтэд зарим ахиц ажиглагдаж байна. Өнгөрсөн оны эцэст анхаарлын төвд байсан Оюутолгойн далд уурхайн Төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон сурталчилгаа болсон бөгөөд цаашид гадаадын хөрөнгө оруулалт сэргэх аваас Монголын эдийн засаг сайжрах нь ойлгомжтой.

Энэ оны 7 дугаар сард болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд Монголд олон уулзалт зохион байгуулагдана хэмээн ойлгож байна. Монгол Улс энэхүү өргөн цар хүрээтэй, өндөр дээд түвшний олон улсын уулзалтыг анх удаа даргалах эрхийг хүлээн авсан. АСЕМ-ийн 20 жилийн тэмдэглэлт ой тохиож буй энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах нь АСЕМ-ийн хүрээн дэх бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд Монгол Улс хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэг дэх нэр хүнд, байр сууриа дээшлүүлэх өндөр ач холбогдолтой сайхан завшаан болно. Иймд хамт олныхоо өмнөөс АСЕМ-ийн дээд түвшний уулзалт амжилттай болохын ерөөлийг дэвшүүлье.

Мөн ирэх 6 дугаар сард УИХ-ын сонгууль болно. Уг сонгуулийн дүн Улаанбаатар хот дахь Дипломат корпусын төдийгүй олон улсын хэмжээнд анхаарлын төвд байх нь дамжиггүй. Сонгууль тэгш эрх, шударга ёсны зарчимд тулгуурлан амжилттай явагдана гэдэгт итгэлтэй байна. Үүний сацуу, сонгуулийн үеэр төрийн ажил саатаж тасралгүй явагдах, сонгуулийн дараа шинэ Засгийн газраа түргэн шуурхай эмхлэн байгуулах, Монгол Улсын Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалах нь бидний төлөөлж буй найрсаг харилцаатай орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагатай цаашид өрнүүлэх хамтын ажиллагааг үр өгөөжтэй болгоход маш чухал болохыг анхаарна хэмээн найдаж байна.

Эцэст нь, 2016 ондоо Та бүхэнд эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан явахыг хүсэхийн зэрэгцээ Монгол улс, Монголын ард түмэнд хөгжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *