Categories
мэдээ нийгэм

Дипломат болон албаны 472 паспортыг хүчингүй болгожээ

Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд 2016-2019 онд олгосон нийт 472 паспорт /дипломат – 64, албан – 408/-ыг хүчингүй болгосон байна.

Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг нарийвчлах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *