Categories
мэдээ нийгэм

Динза, Цондоолой хоёрын адал явдалт шоу маргаашнаас эхэлнэ

Хүүхдүүдийн үзэх дуртай Динза, Цондоолой хоёрын адал явдалт театрчилсан шоу тавдугаар сарын 30, 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд “Crocus event hall”-д болох гэж байна. Энэ жилийн “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” театрчилсан синтез шоу тоглолтын баатруудын дүрд Монголын хамгийн отгон продакшн “Эмоци хамтлаг” мөн Хөгжим бүжгийн коллежийн шилдэг сурагчид оролцон тоглохоор бэлтгэлдээ хэдийнэ оржээ.

Хар сүнснүүдэд хорлогдсон үлгэрч өвгөн үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорложээ. Яг энэ үед Динза, Цондоолой нар үлгэрийн ертөнцөд сэрлээ. Үлгэрийн үйл явдлыг нэг, нэгэнгүй мэддэг бяцхан баатрууд үлгэрүүдийг хэрхэн аврахыг хүүхдэдээ үзүүлэхийг хүсвэл “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” шоу тоглолтыг зориорой.

Жил бүр “Ирмүүн” агентлагаас зохион байгуулдаг уг шоуны тасалбар 26 мянган төгрөгийн үнэтэй. Бас хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт ууттай бэлэг өгнө гэсэн. Бэлгэнд нь “Динза”, “Цондоолой, Цүндээлэй” комик номууд, төрөл бүрийн амттан багтаж байгаа ажээ. Тасалбар захиалах бол 99770707, 1900-1950, 1900-1188 лавлах дугааруудаар холбогдож, www.easyticket.mn веб сайтаар захиалга өгөх юм байна. Хэрвээ “Юнител”-ийн хэрэглэгч бол GG-гээ ашиглан 50 хувь хөнгөлөлт эдлэн тасалбараа авах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *