Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Pfizer вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ

US Government donates Pfizer vaccines to CARICOM countries - CARPHA  data-verified= Articles”>

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зөвлөх ажлын хэсэг баасан гарагт “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины багасгасан тунг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын шинжээчдийн стратеги зөвлөл “Pfizer”-ын вакцинд үнэлгээ хийхээр хуралдсаны дараа энэхүү зөвлөмж гарчээ. Тус байгууллага өдийг хүртэл энэхүү вакциныг 12 болон түүнээс дээш насныханд хэрэглэхийг зөвлөж байсан юм.

Баасан гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр Дархлаажуулалтын шинжээчдийн стратеги зөвлөлийн дарга Алехандро Кравиото сэтгүүлчдэд мэдээлэхдээ, 5-11 насны архаг хууч өвчтэй буюу эрсдэлтэй бүлэгт тооцогддогоос бусад хүүхдүүдийг вакцинжуулалтын сүүлээр эрэмбэлэх хэрэгтэй гэдгийг онцлон хэлсэн байна.

Ингэхдээ 5-11 насны хүүхдүүдэд 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буй тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунг тарихыг зөвлөжээ.

Мөн ДЭМБ-ын ажлын хэсэг “Pfizer-BioNTech”-ийн вакцины нэмэлт тунг насанд хүрэгчдэд эхний тунгуудыг тариулснаас нь хойш 4-6 сарын дараа тарих хэрэгтэй гэж зөвлөсөн байна. А.Кравиотогийн хэлснээр, өндөр настнуудыг эрүүл мэндийн байгууллага болон галын шугамд ажиллаж буй бусад ажилтнуудын хамтаар эн тэргүүнд нэмэлт тунд хамруулах хэрэгтэй.

АНУ, Европын эрүүл мэнд, эмийн хяналтын байгууллагууд “Pfizer-BioNTech”-ийн вакцинд бага насны хүүхдүүдийг хамруулах, нэмэлт тунг тарихыг зөвшөөрөх шийдвэрүүдийг өнгөрсөн оны эцсээр гаргасан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *