Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-аас хэт авиан оношилгооны аппарат хүлээлгэн өгөв

ДЭМБ-аас зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг тамифлю эмийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

ДЭМБ коронавируст халдвартай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол Улсад тохиолдсон “КОВИД-19” цар тахлын томоохон давалгааг давахад ДЭМБ-аас үзүүлсэн бодлого, төлөвлөлтийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг албаныхан онцлов.

Уг зөөврийн хэт авиан оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар, өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм. Цар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай, цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хэт авиан аппарат чухал ач холбогдолтой. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхбол ДЭМБ-д Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, “КОВИД-19”-ийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яаманд үзүүлж буй тусламж дэмжлэгэд талархаж буйгаа илэрхийлэв.

Энэхүү үйл ажиллагаанд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *