Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын төлөөх тэмцээн энэ сарын маргааш ОХУ-ын Санкт-Петербург хотод болно. Тус тэмцээнд манай улсаас
- 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл
- 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа
- 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн
- 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор
- 60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
- 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг
- 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа
- 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, Азийн наадмын аварга/ нар барилдана.