“Дэлхийн Цирк Монголд” тоглолтын тасалбар дууссантай холбогдуулан нэмэлтээр тоглохоор болжээ. Энэхүү нэмэлт тоглолтуудын тасалбарыг энэ сарын 22 – нд буюу маргааш 10.00 цагаас эхлэн циркийн кассаар тасалбар худалдаалах юм байна. “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хоёр дахь удаагаа энэ сарын 23-наас эхлэн “Аса” циркт зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин Монголд бүрэн хэмжээний уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо хийхээр бэлтгэл үндсэндээ хангагдаад байгаа аж.