Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн цирк Монголд ирлээ

Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирктэй хамтран “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг өнөөдрөөс эхлэн “АСА” циркт зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин бүрэн хэмжээний уран бүтээлийн нэгдсэн тоглолтоо хийн үзэгчидтэй уулзах ажээ.

Энэхүү тоглолтод оролцох циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын 11 жүжигчин манайд ирсэн. Мөн циркийн амь өрссөн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид оролцохоор бэлтгэлээ базааж байгаа бол илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид иржээ. Түүнчлэн сургуулилттай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, Латвийн циркийн ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрүүд дэлгэгдэх нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *