Categories
мэдээ нийгэм

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий ассамблейн 58 дугаар чуулганд оролцов

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 58 дугаар чуулган Женев хотноо 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд боллоо.

Чуулганы хуралдаанд Манай улсаас Оюуны өмчийн газрын дарга Э. Эрдэнэсүрэн, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, ОӨГ-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С. Урангэрэл нар оролцов.

Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанд үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ Патентын хамтын ажиллагаа, Мадрид болон Гаагийн системийг төгөлдөржүүлэхэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас явуулж буй бодлогыг өндрөөр үнэлж, Монгол улсын Оюуны өмчийн газарт хэрэгжүүлсэн аж үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан системийн төсөл Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай өндөрлөснийг дурдаад Монгол улсад хэрэгжүүлж эхлээд буй “Монголын оюуны өмчийн газрын нөөц ба менежментийн дүн шинжилгээ хийх төсөл” болон бусад төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *