Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Дэлхийн нарыг ховор хардаг 10 хот

Нарны хэт ягаан туяа нь хүний арьсанд хавдар үүсгэх аюултай гэж үздэг ч өглөө, оройн нарыг хүн төрөлхтний биед онцгой ашиг тустай гэдгийг хэд хэдэн судалгаагаар нотолсон байдаг.

Гэтэл дэлхийн нар харах хувь заяа бараг байдаггүй зарим хотын иргэд хурц нар харахаараа баяр наадам болсон мэт л баясдаг аж.


1.Мурманск – ОХУ

No description available.

Оросын Мурманск нь Хойд туйлын тойрогт багтдаг хамгийн том хот юм. Энд туйлын шөнө 40 хоног үргэлжилдэг бөгөөд энэ үеэр нар тэнгэрийн хаяанд хүртэл харагддаггүй. Өдөр нь шөнөөс ялгаагүй харанхуй учраас энд амьдрахаар шийдсэн хүмүүс сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй болдог. Нартай өдрийн тоо жилд 71-ээс хэтрэхгүй.

2.Курина – Швед

No description available.

Шведийн хамгийн хойд хэсэгт орших Кируна хот нь Хойд туйлын тойргоос 150 километрийн зайд оршдог. Энд цагаан шөнө жилд хоёр удаа болдог бөгөөд туйлын шөнө сар хүрэхгүй хугацаагаар үргэлжилдэг. Жилд нартай өдрийн дундаж тоо 70 байдаг.

3.Южно-Курилск – ОХУ

No description available.

Кунашир арал дээрх тосгон Южно-Курилск нь Алс Дорнодын бүс нутагт харьяалагддаг. Оршин суугчид жилийн 69 өдөр л нар үздэг. Жил бүрийн аравдугаар сард Южно-Курилск хотод зургадугаар сараас ч илүү дулаан байдаг нь сонирхолтой.

4.Жуно – АНУ

No description available.

Аляска мужид оршдог Жуно хотын 99 хувийг зах хязгааргүй тайга хүрээлсэн байдаг. Нарны хувьд жилд дунджаар 64 хоногоос илүүгүй хугацаанд л гарах бөгөөд бусад үед нь байнгын бүрхэг байдаг.

5.Кёльн – Герман

No description available.

Германы Кёльн хотыг албан ёсоор “Рейн мөрөн дээрх метрополис” гэж нэрлэдэг. Энэ хот нь Европын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг боловч жилд ердөө 62 өдөр нар үздэг аж. Атлантын далайгаас ирдэг борооны үүлс, манан энэ хотыг дүнсгэр, гунигтай болдог байна.

6.Бирмингем – Их Британи

No description available.

Англи улс нь манан, бороотой цаг агаараараа алдартай. Тус улсын хоёр дахь том хот Бирмингем нь ихэнхдээ мананд хучигдсан байдаг бөгөөд иргэд нь жилд ердөө 56 хоног л цэлмэг хөх тэнгэр хардаг байна.

7.Принц Руперт – Британийн Колумби

No description available.

Кайенн арал дээрх Принц Руперт боомт хот нь Скене голын аман дээр уулсын дунд оршдог. Үзэсгэлэнтэй хэдий ч мананд хучигддаг тус хот жилд 50 орчим өдөр л нартай байдаг.

8.Никольское – ОХУ

No description available.

Камчаткын хязгаарын нутаг дэвсгэрт орох Никольское тосгон бол Берингийн хоолойн арлууд дээрх цорын ганц суурин юм. Тосгоны иргэд үүлэрхэг цаг агаарт бүр дассан бөгөөд жилд 41 өдөр л нарны туяа үздэг гэнэ.

9.Торшавн – Дани

No description available.

Дэлхийн хамгийн үүлэрхэг хот бол Данийн Торшавн юм. Энэ хотод өдөрт хоёр цагаас илүү (жилд нийт 36 өдөр гэсэн үг) нар гардаггүй аж.

10.Ян Майен – Норвеги

No description available.

Атлантын далай дахь Норвегийн Ян Майен арал манай гарагийн хамгийн нарны гэрэл бага үздэг газар юм. Тиймээс энд хэзээ ч хүмүүс суурьшиж байгаагүй бөгөөд сүүлийн үед л цаг уур, навигацийн станцууд байгуулагдаж цөөн хэдэн ажилчид байрлах болсон байна. Тус арал дээр нарны туяа жилийн 34 хоногт л манан дундуур цухуйн гарч ирдэг гэнэ.

Б.АНГИРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *