Categories
гадаад мэдээ

Дэлхийн мэдээ: Товчхон


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп олон нийттэй харилцахдаа твиттер, фэйсбүүк дэх аккаунтыг нь хаасан талаар мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон ДС дэх Капитол ордны өмнө болсон эсэргүүцлийнн сүлжээний Твиттер компани цаашид хүчирхийлэлд өдөөн турхирах эрсдэлтэй гэсэн үүднээс 88.7 сая дагагчтай Д.Трампын хаягийг бүрмөсөн хааж буйгаа мэдэгдсэн байна. Тэдний үзэж буйгаар Цагаан ордны тэргүүний твиттертээ оруулсан олон нийтийг үймээн, хүчирхийлэлд өдөөн турхирсан агуулгатай мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийсний дүнд ийм шийдвэр гаргасан гэв. Урьд нь фэйсбүүк Жо Байден ерөнхийлөгчийг тангараг өргөж дуустал Д.Трампын хаягийг түр хаах болсноо мэдэгдсэн билээ. Ингэхдээ Д.Трампыг дахиж нийгмийг хагалан бутаргах агуулгатай мэдээлэл оруулбал хаягийг нь бүрмөсөн хаана хэмээн анхааруулжээ. Дашрамд хэлэхэд, Конгресс дахь ардчилсан намынхан түүнд итгэл үзүүлэх асуудлаар даваа гаригт хүсэлт гаргах тухай мэдээ мөн хөвөрч байна.

l l l

Манай урд хөрш болох Хятад нийт хүн амаа үнэ төлбөргүй вакцинд хамруулах болсноо мэдэгджээ. Энэхүү ажлын хүрээнд эдүгээ есөн сая хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Синовак компанийн гарган авсан вакциныг хийлгэсний 7.5 сая нь нийгмийн тэргүүн эгнээнд ажиллаж буй албан хаагчид бол 1.6 сая нь эрсдэлтэй бүлгийн хүмүүс юм байна. Вакцины зардлыг эрүүл мэндийн даатгалын сан болон Засгийн газрын санхүүжилтээр шийдэж, ийнхүү үнэ төлбөргүй хийж байгаа аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *