Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн “гоолиг” барилга сүндэрлэв DNN.mn

АНУ-ын Нью-Йорк хотын нүүр царай болох Манхаттен дүүрэгт дэлхийн хамгийн нарийхан барилга сүндэрлэв.

“Стейнвэй цамхаг” буюу Баруун 57 дугаар гудамжны 111 тоот барилгын өндөр, өргөний харьцаа 1:24 бөгөөд түүнийг бүтээгчид “Дэлхийн хамгийн нарийхан тэнгэр баганадсан барилга” босгоно гэсэн зорилгоо ийнхүү биелүүлжээ. Стейнвэй цамхаг 1428 фут буюу 435 метров өндөр ба бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн өндөр барилгуудын нэг юм. Нью-Йорк хотод байрлах 1776 фут өндөр Дэлхийн худалдааны төв болон 1550 фут өндөр Central Park Tower-ын дараа орох барилга болж байна.“Steinway Tower” нь 84 давхар 30 000 м2 талбай бүхий 60 айлын орон сууцны барилга юм.

Цамхагийг Нью-Йоркийн архитектурын “SHoP Archi­tects” пүүс зохион бүтээж, 2013 онд “JDS Development”, “Property Markets Group” болон “Spruce Capital Partners” нар барьж эхэлсэн. “SHoP Archi­tects” компанийн захирал Грегг Паскуарелли уг барилгыг “ер бусын хэмжээст, баатарлаг төсөл” гэж нэрлэжээ.

Стейнвэй цамхаг үзүүрээсээ гоёмсгоор огцом нарийссан “хүчирхэг” илэрхийллийг гаргасан гэнэ. Төв цэцэрлэгт хүрээлэн рүү харсан триплекс пентхаус хамгийн дээд талд байрладаг. Уг барилгын архитекторууд гол зорилгоо “Нью-Йоркийн тэнгэр баганадсан цамхаг бий болгохын зэрэгцээ шинэ түүхэн үйл явдал бүтээхээр шийдсэн” гэж мэдэгджээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *