Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн гарц” төслийн Монгол дахь уран бүтээлийн урьдчилсан загварыг үзэгчдийн хүртээл болгоно

Францын контемпорари уран бүтээлч Майкл Обреновичийн бүтээсэн “Монголын гарц” урлагийн төслийн урьдчилсан загварыг 2020 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-дгаргаж үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Уг үзэсгэлэнг “MN17” галерейгаас 2019 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг нийтэд таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг зуучлан ажиллах, урлагаар дамжуулан нийтэд урлагийн боловсролыг олгох мөн дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.

2019 онд Колумб улсаас эхлэн энэхүү төслөө хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хоёр дахь орон нь Монгол улс юм. Үзэсгэлэнд тавигдаж буй загварын диаметр нь 1 метрийн хэмжээтэй бөгөөд загвар төслийг Хөвсгөл аймгийн урч М.Энхбаярын бүтээснээр толилуулж байна. Уран бүтээлийн төслийн эх хувилбар нь 4метрийн диаметртэй цагираган хэлбэртэй бөгөөд Улаанбаатар хотод байршуулахаар төлөвлөж байгаа аж.

А.МӨНХНАРАН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *