Categories
гадаад мэдээ

ДЭЛХИЙН ДАЙН

Коронавирусийн довтолгоо дэлхийгээр тархаж, “Дэлхийн дайн” дэгдээлээ, тархалтыг дэлхий хяналтнаас алдлаа, шинжлэх ухаан сөхөрлөө гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мэдэгдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэхдээ шинжлэх ухааны өнөөгийн түвшин балчирдсан ч танигдаагүй вирусэнд эрдэмтэд сөхрөөгүй, тайлж тайлбарлахад төвөгтэй олон асуудал дээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэд вирусологичид, эпидиомологичид, имуннологичид, биологичид, молекулын онолчид жижиг жижиг команд баг болон зохион байгуулалтад орж оньсого таавар шиг юмнуудын ард гарсаар байна, гайхшруулсан сорилт туршилт хийж концепци гарган эмпирик түвшний судалгаагаар баталгаажуулсаар байна. Үүний нэг нь хоёрдугаар давлагааны асуудал.

НЭГДҮГЭЭР ДАВЛАГАА ДУУСААГҮЙ БАЙХАД ХОЁРДУГААР ДАВЛАГАА ЭХЭЛЧИХЛЭЭ

ДЭМБ, хоёрдугаар давлагааны асуудал дээр үнэхээр цаг алдсан, одоо ч концепцигүй байсаар байна гэж Европын холбооны комиccиаратын газраас хатуу шүүмжиллээ, Европын холбоо, ДЭМБ-д итгэхгүй байгаа тухайгаа өчидөр мэдэгдсэн, энэ тухай дор өгүүлэх болно.

ХОЁРДУГААР ДАВЛАГАА ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ?

Koронавирус нь өөрийн гэсэн эд эсгүй, гаднаас довтлогч бөмбөлөг биет, тэр бөмбөлөг дотор нь шинж чанараа алдахгүй хадгалдаг дотоод чанар байдаг, түүнийг штамм гэж нэрлэнэ. Энэ бөмбөлөг нь цусанд нэвтрэн орж уургаар хооллоно, ялангуяа аутоимунны өвчтэй хүний дархлаатай садарлаж дархлаа болон уургийн эд эсийг биен дээрээ наалдуулж гадарга дээрээ үй олон товруу үүсгэн улмаар өргөс шиг арзгар хэлбэр үүсгэнэ, тэрий нь хэлбэр байдлаар нь титэм гэж нэрлэжээ.

Нисдэг хулганаас үүдэлтэй коронавирус бүлгийн SARS CoV-2 вирусийн тархалтыг ДЭМБ “Covid-19” гэж кодолсон юм. Яг нэг төрлийн вирус шинж чанараа өөрчлөх чадвартай, өөрөөр хэлбэл штаммаа солихгүйгээр шинж чанараа өөрчилж чадна, энийг л мутаци гээд байгаа юм. Герман Данийн эрдэмтдийн баг (судалгаа дандаа багаар явагдаж байгаа), ковидыг судлах явцдаа шал өөр шинжтэй, анхны вирусээс илүү түрэмгий, асар хурдтай вирустэй тулгарсан, анхандаа шинэ вирус гараад ирлээ гэсэн таамаглалаар лабораторийн гүнзгийрүүлсэн судалгаа хийсээр шинэ вирус биш SARS CoV2-ын штамм хэвээр байна, харин шинжээ хувиргасан байна гэсэн дүгнэлтийг гаргаж ДЭМБ-д мэдэгдсэн байдаг. Улмаар судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлж хүнээс булганд халдаад эргээд хүнд халдварласан болохыг тогтоож ковидын вирус мутацлагдсан болохыг зарласан. Эрдэмтэд шинэ код өгч энийгээ баталгаажуулахаар ДЭМБ-д хүргүүлсэн байна. ДЭМБ шуурхай арга хэмжээ авалгүй цаг алдсаар арваннэгдүгээр сарын 7-нд вирус мутацлагдсаныг хүлээн зөвшөөрч хоёрдугаар давлагааг албан ёсоор зарласан байна. Яг энэ зарлагдах үед хоёрдугаар давалгаа аль хэдийнэ дэгдэлтийн шатандаа орж, Дани, Голланд, Испани, Швед, Италийг хамран Европын нэлээд орнууд хяналтнаас алдсан. Дани болон нэлээд орнууд булганы аж ахуйгаа хааж булгыг устгалд оруулжээ.

ШИНЭ ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Штамм бүрэн солигдохыг шинэ тахал үүслээ гэж ярина. Нисдэг хулгана бүхэлдээ 200 орчим коронавирусийг тээж явдаг, түүнээс 40 орчим нь хүнд халдах чадвартай, гэхдээ шууд биш ямар нэг амьтнаар дамжин халдварлах боломжтой, ямар амьтнаар гэдэг нь тодорхой бус, тайлагдаагүй оньсого, шинжлэх ухааны өнөөгийн түвшин ийм байна. Шинэ тахал үүссэнийг америкийн эрдэмтэд мэдээлчихсэн байгаа, энэ нь НУПАХ вирус, Бангладеш, Энэтхэгийн жимсний нисдэг хулгана гэгчээс гарал үүсэлтэй юм. Хүнд халдварласан тархалтын шатандаа байгаа вирус, тархалт харьцангуй удаан, гэхдээ айхавтар харгис шинжтэй, нас баралтын индекс 90% гэж тогтоогдсон, халдвар авсан 10 хүн тутмын 9 нь устгалд орж байна гэсэн мэдээтэй байгаа юм. Хүнээс хүнд халдсан тохиолдол одоохондоо бүртгэгдээгүй байгаа ч штамм шинжээ хувиргах нь цаг хугацааны асуудал гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна.
ЕВРОПА бүхэлдээ коронавирусийн хоёрдугаар давлагааны тархалтыг хяналтнаас алдсаан, тэрийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа, дэгдэлт дэлбэрэлт болоод нэлээд цаг хугацаа өнгөрчихлөө. Хяналтанд буцааж оруулна гэдэг маш ярвигтай байна. Ихэнх орнууд хатуу, хөнгөн, хэсэгчилсэн гээд янз янзын локдаунд орлоо. Цагийн байдал маш хүнд байна. Бельги, Польш гэх зэрэг зарим оронд ямар ч хамаагүй (апатиа) байдал үүсчээ. Апатиа, делюзион байдлын ойлголтуудыг би тойм мэдээгээр тайлбарлаж байсаан, бидний аман ярианы “шооровноо” гэдэгтэй л адилхан утга юмуу даа, бүх юм хамаагүй болсоон гэсэн үг. Түргэн тусламж гагцхүү үхэж байгаа хүнийг авахаар очно. түргэний эмч гэж байхгүй, дандаа сайн дурынхан, угаас эмч байхгүй хүрэлцээгүй , эмч байхгүй болохоор эмнэлэг байхгүй! Эмнэлэгт ор байхгүй, ор бүү хэл оршуулах газар олдохгүй, байхгүй бүх юм байхгүй, үндсэндээ БАЙХГҮЙн ноёрхол тогтлоо. Сайн дурын оношилгоо хийх гэхээр оношлуулах хүн байхгүй, “би коронотой, бүх юм шооровноо” гэж хэлээ л цааш явчихдаг, ийм л байна. Коронаг биш, хүмүүсээ хяналтнаас алдчихсан юм шиг сэтгэгдэл төрөх боллоо.
Герман, Италийн эрдэмтний баг, Дани, Францын эрдэмтдийн баг том том нээлтүүд хийж технологийг албажуулахаар ДЭМБ-д хүргүүлсэн боловч шийдэл гарахгүй удааширч байна. Энэ байдлаас Европын голлох орнуудын шаардлагаар ЕХ-ы комиссарын газар Брюсельд хуралдаж саналаа ЕХ-д хүргүүлснээр Европын парламент шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаан, ЕХ-ы эрүүл мэнд хариуцсан комиссар Стелла Кириaкидесын гаргасан, ДЭМБ-ын урагшгүй наазгай байдлыг харж Европын соёл иргэншил яаж сүйрэхийг харж суух ёстой юу, дайн юм бол бид тулаанд орох цаг нъ болжээ гэсэн уриан дор болж, ДЭМБ-аас өрх тусгаарлан, ЕЭМХ (европын эрүүл мэндийн холбоо) байгуулахаа зарлалаа. Монголчууд бас азтай хүмүүс, хүчтэй хүчгүй генийн тухай Менделийн гурван хууль амьдрал дээр нотлогдоод байгаа ч юм шиг, омголуун сэтгэхүй төрнө. Энэ нь вируст өртөхгүй, өртсөн ч хөнгөн хэлбэрээр халдварлаад эдгэх азтай хүмүүс бүр хүн ам хүртэл дэлхийд байдаг гэсэн цэвэр онолын баримтлал батлагдаад байгаа ч юм шиг оргилуун бодол байнга төрнө. Энэ тухай дараагийн дугаарт өгүүлэх болно. Монголчууд коронавирусийн тархалтын шатанд орчихлоо, гэхдээ дэгдэлтийн шат руу оруулчихгүй бариад авна гэдэгт итгэж байна, тийм бололцоо боломж байгаа. УОК санасныг бодвол их идэвхжиж шуурхай ажиллаж байна, ард иргэд ч нэгдсэн зохион байгуулалтад сайн орж байна. Угаас уламжлалтай чанар нь, Лев Гумилевын пассионнарностын онолоор монголчуудын ялагдашгүй таван чанарын нэг нь энэ л дээ! Энэ удаа ч нэгдсэн зохион байгуулалтад орсон дайнч ард түмэн дайнд ялах л болно.

Социологич, судлаач И.ЦЭРЭНХҮҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *