Categories
мэдээ спорт

Дэлхийн чансааг тэргүүлсэн жүдочид 50 мянган долларын шагнал хүртэнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо оны эцэст дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг 14 жүдочид тус бүр 50 мянган ам.долларын шагнал гардуулахаар болсон аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Санкт Петербург хотод явагдсан “Мастерс” тэмцээний дараа тамирчдын нэрсийг олон нийтэд зарлажээ. Манай улсаас М.Уранцэцэг, Д.Сумъяа нар уг урамшууллыг хүртэхээр болсон байна. Өнгөрсөн жил тэд өөрсдийнхөө жинд дэлхийн чансааг тэргүүлж 50 000 ам.доллараар шагнуулж байсан юм. Энэ оны хамгийн сүүлийн “Мастерс” тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн. Харин уг тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа жиндээ тасархай тэргүүлж, ямар ч эргэлзээгүйгээр урамшууллын эзэн болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *