Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банк цэцэрлэгүүдийн тоглоомыг шинэчилнэ

”Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” төслийн хүрээнд концессийн гэрээгээр Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн 72 цогцолбор барихаар болсон. Уг төслийн хүрээнд сургалтад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, сандал ширээ, хүүхдийн тоглоом болон гадна талбайн тохижилт, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй халаалт, дулааны систем суурилуулж, цэвэр, бохир усны холболт зэргийг хамтад нь шийдэх аж.

БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар энэ онд сургууль, цэцэрлэгийн 40, ирэх онд 32 цогцолбор барихаар болсныг мэдэгдсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй цэцэрлэгийн 500 гаруйнх нь тоглоомыг энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *